×
Дэлхий дахинд, 20 Есдүгээр сарын 2013

Хятадын эмэгтэй шатарчин Хоу Ифань шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд украйны Анна Ушенинаг ялжээ.

Афганистаны мансууруулах бодисын наймаачидтай хийх тэмцэл тэр ч буу хэл цэргийн арга хэрэглэхийг шаардаж байна гэж Оросын мансууруулах бодисын хяналтын Холбооны албаны захирал Виктор Иванов өнөөдөр мэдэгджээ.

Ангараг гариг дээр амьдрал байгаа эсэхийг эрж хайх ажил амжилтгуй болж, НАСА-гийн Ангараг гаригаар явагч «Кьюриосити» «улаан гариг» дээр өчүүхэн ч хэмжээний метаныг олж илрүүлж чадаагүй байна.

Химинй зэвсгийг хориглох байгууллагын гүйцэтгэх хороо Сирийн химийн зэвсгийн асуудлаарх анхны хуралдаанаа 9-р сарын 22-нд хийнэ гэж Гааг дахь Химийн зэвсгийг хориглох байгууллага(ХЗХБ)-ын хэвлэлийн алба энэ тухай зарлажээ.

Нью-Йоркод НҮБ-ын АЗ-ийн байнгын 5 гишүүдийн төлөөлөгчдийн ээлжит уулзалт болж Сирийн асуудлаарх тогтоолын бэлтгэлийг авч хэлэлцжээ.

Өнөөгийн олон улсын гол сэдэв бол Сири улсад химийн зэвсэг хэрэглэсэн тухай юм. АНУ, түүний холбоотнууд үүнд Башар Асадын дэглэмийг буруушаан, буруутанг залхаахаар Сирид цохилт өгөхөд бэлэн байгаа юм. Тийм боловч Вьетнамд америкийн түрэмгийллийн үеэр бараг 5 сая хүн амь үрэгдсэн, түүхэн дэх хамгийн том химийн зэвсэг хэрэглэсний хариуцлагыг гагцхүү АНУ хүлээх ёстой.

Ираны засаг захиргаа ойрхи дорнодын бүс нутгийн асуудлыг зохицуулахад сонирхолтой байгаа болон улс төрийн үл ойлголцол ажиглагдах болсон хөрш орнуудын засгийн газар хоорондын эсвэл сөрөг хүчнийхний хооронд яриа хэлэлцээрт зуучлагчийн үүрэг гүйцэтгэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.

Шинэ iPhone 5S, iPhone 5C смартфонууд Австрали, АНУ, Их Британи, Герман, Канад, Хятад, Франц, Япон зэрэг 11 оронд өнөөдөр жижиглэнгийн худалдаанд гарч эхэллээ.

АНУ өөрсдийн цэргийн албан хаагчдыг Сирид химийн зэвсэг устгахад оролцуулахаар илгээхийг завдахгүй байна гэж өчигдөр Пентагоны хэвлэлийн албанд уламжилжээ.

Химийн зэвсэг Сирийн засгийн газрын эсрэг тэмцэж байгаа суурь үзэлтнүүдийн гарт Ливээс, 2011 онд Муамар Каддафийн засгийн газар нуран унасны дараа орсон гэсэн мэдэгдлийг Сирийн эдийн засгийн асуудал хариуцсан орлогч сайд Кадри Жамиль британы «Гардиан» сонины сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа хэлсэнийг өнөөдөр нийтэлжээ.

Есдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2013