×
Дэлхий дахинд, 18 Есдүгээр сарын 2013

Оросын засгийн газар Өмнөд Солонгос улстай визийн дэглэмээ цуцлахаар шийдлээ гэж ОХУ-ын сайд нарын танхимын сайт дээр өнөөдөр хэвлэгдсэн мэдээлэлд дүрьджээ.

Сирийг тойрсон эсэргүүцлийн төв долоо хоногийн дүндүүр НҮБ-ын АЗ-д шилжжээ. АНУ, Франц, Их Британи улсууд саяхны орос-америкийн тохиролцоог ул тоон, Сирид цохилт өгөх замыг нээх тогтоолыг АЗ-д дахин оруулахыг хичээж хэдийн баримт бичгийн төслийг бэлтгэжээ. Туунд хэрэв Сири улс орос-америкийн сирийн химийн зэвсгийг олон улсын хяналтад шилжуулэх төлөвлөгөөний нэг ч болов шатыг биелүүлэхгүй бол Дамаскийн эсрэг хүч хэрэглэх талаар авч узсэн байна. Энэ төслийг АЗ-д энэ долоо хоногт багтаан оруулахаар төлөвлөж байгаа юм.

АНУ-ын БХ-ын сайд Чак Хейгел Египтийн БХ-ын тэргүүн Абдель Фаттах ас-Сисситэй утсаар ярих явцдаа энэ улсын засгийн газрыг улс төрийн дотоод хямралаас гарахын тулд шаардлагатай арга хэмжээ авахыг уриалсан байна.

АНУ, Их Британи, Франц улсуудын бэлтгэсэн сирийн химийн зэвсгийн талаарх тогтоолын төслийн хэлэлцүүлэг НҮБ-ын АЗ-ийн байнгын гишүүдийн дунд ноцтой санал зөрөлтийг бий болголоо гэж ХМХ –ууд мэдээлж байна.

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун, НҮБ-ын илтгэл Дамаск орчим Асадын дэглэм химийн зэвсэг хэрэглэсэн хэмээн баталсан мэтээр үзэж буй нилээд барууны улсуудтай санал нийлэхгуй байна.

Есдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2013