×
Дэлхий дахинд, 10 Есдүгээр сарын 2013

ОХУ болон АНУ ын ерөнхийлөгч Владимир Путин болон Барак Обама нар Санкт-Петебургийн “G20”-н ДХУ ын үеэр сирийн химийн зэвсгийг олон улсын хамтын нийгэмлэгт шилжүүлэх тухай асуудлыг тавихаар ярилцаж байсан. Энэ тухай “Интерфакс” агентлагт мягмар гаригт оросын ерөнхийлөгчийн хэвэлитйн нарийн бичгийн дарга Дмитрий Песков уламжлав. Ингэхдээ тэрээр хэний санаачилгаар уг асуудлыг хөндсөн тухай тайлбарласангүй.

Сирийн хямралд ахиц гарч байгаа бололтой. Дамаскийн эрх баригчдад байгаа химийн зэвсэгт олон улсын нийгэмлэгийн хяналт тогтоохтой холбоотой Москвагийн санаачилга нь Вашингтоныг Сирид өгөх цохилтоо хойшлуулах юм уу, эсвэл бүр татгалзахад хүргэж мэдэх юм. Ерөнхийлөгч Барак Обамагийн хувьд энэ нь бий болсон нөхцөл байдалд илүүтэй хэрэгжүүлүүштэй гарц байна гэдэг дээр олон улстөрчид болон шинжээчид санал нэгдэж байна.

Индонезийн төв хэсгийн Сулавеси аралд өнөөдөр 5,7 баллтай газар хөдлөв.

Есдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2013