×
Дэлхий дахинд, 3 Есдүгээр сарын 2013

Мягмар гаригт Израиль, АНУ –ын хамтарсан цэргийн сургуулилтын үеэр израилийн пуужингийн довтолгооны “Хец-2” системийн ажиллагааг турших зорилгоор Газрын Дундад тэнгист баллистик пуужин тавьжээ.

АНУ- ын Конгресст Сирид цэргийн ажиллагаа явуулах талаар зөв зүйтэй эсэхээр шийдвэр гаргах хариуцлагатай мөч тулж ирээд байна. Одоохондоо сенаторуудын санал хуваагдаад байна. Гэвч ерөнхийлөгч Барак Обамагийн засаг захиргаа өөрийн саналыг дээд зэргээр дэмжүүлэхийн тулд, хууль тогтоогчдыг “ боловсруулалтанд “ оруулж эхлээд байна. Ингэхдээ цохилтыг сенатын дэмжлэггүйгээр өгч магадгүй ч, Обамад энэ нь маш чухал юм. НҮБ ч тэр, НАТО ч тэр, тэр ч бүү хэл Их Британь ч тэр, АНУ -ын ерөнхийлөгчийг энэ асуудалд дэмжихээр шийдсэнгүй.

Японы ерөнхий сайд Синдзо Абэ болон АНУ ын ерөнхийлөгч Барак Обама нар мягмар гаригт сирийн байдлаар өөрсдийн байр суурийг нэгдмэл байдлыг бататган, хамтран ажиллахаар тохиролцов.

Оросын пуужингийн довтолгооноос хамгаалах хэрэгсэл Газрын Дундад тэнгисээс хоёр пуужин тавихыг тогтоогоод байна. Энэ тухай мягмар гаригт оросын мэдээллийн агентлагууд ОХУ- ын БХЯ- ыг иш татан уламжиллаа.

Есдүгээр сар 2013
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2013