×
Дэлхий дахинд, 31 Наймдугаар сарын 2013

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Сирийн арми босогчдоо номхотгон дарж байгаа энэ үед Сирийн засгийн газрыг химийн зэвсэг хэрэглэсэн гэж буруушаан баталж байгаа нь тэнэг хэрэг гэж хэллээ.

Сирид явуулж байгаа аливаа цэрэг дайны оролцооны гол зорилго бол ерөнхийлөгч Башар Асадыг суудлаас нь огцруулах явдал бөгөөд үүний тулд «хязгаарлагдмал цохилт» хангалтгүй гэж Турк улсын ерөнхий сайд Реджеп Тайип Эрдоган үзэж байна.

Германы «Шпигель» сэтгүүл саяхан Эдвард Сноудены нууцын илруулэлтийн шинэхэн хувийг хэвлэжээ. Нийтлэлээс харахад америкийн нууц алба АНУ дахь Европын холбооны төлөөлөгчид болон НҮБ, МАГАТЭ-гийн суурин төлөөлөгчийн газрыг мөрдөн мөшгиж байжээ.

Америкийн иргэдийн тал хувь Сири улсад явуулж болзошгүй АНУ-ын бүрэн хэмжээнийн дайны үйлдлийг эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ.

АНУ-ын Сирийн арми химийн зэвсэг хэрэглэн 1,4 мянган хүний амь хороосон тухай тагнуулын илтгэл «тэр чигээрээ зохиомол хуурамч» гэж Дамаск мэдэгдсэн билээ.

Хятадын олон нийтийн хэвлэл, мэдээлэлийн хэрэгсэлүүд «Хятадын КН-ын ТХ-ны энэ оны 11-р сард хийх, 3-р бүгд хурлаар 2013-2017 онуудад авилгалтай тэмцэх хөтөлбөрийг авч үзнэ» гэж мэдээллээ.

АНУ 8 сарын 21-нд Дамаск орчимд химийн зэвсэгийг хэрэглэн үйл ажиллагаа явуулсны улмаас 1429 хүний амь насыг хороосон хэрэгт Сирийн засгийн газрыг буруутгалаа.

Монгол орны Хяргас нуурын эргээс Оросын шинжээчдийн экспедиц эх орондоо буцаж ирлээ. Оросууд уг нуурын эрэг дээр үе үе гарч ирдэг ул мөрний учрыг олж илрүүлэхээр иржээ.

НҮБ-ын химийн зэвсэгийн шинжээчдийн баг өнөөдөр Дамаскийн зочид буудлаас Ливантай хил залгадаг Сирийн хил руу явлаа гэж Британы телевиз «Скай ньюс» мэдээллээ.

Наймдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2013