×
Дэлхий дахинд, 30 Наймдугаар сарын 2013

Умард солонгосын удирдагч Ким Чен Уны “найз хүүхэн асныг“ цаазалсан тухай мэдээ эхнээсээ аваад дуустлаа зохиомол түүх.Энэ тухай оросын “Регнум” мэдээллийн агентлагт Оросын ШУА-ийн Алс-дорнодын хүрээлэнгийн ажилтан Константин Асмолов мэдэгдэв.

АНУ холбоотнуудаа алдаж байна. Вашингтоны цэргийн гол түнш Лондон Сирийн эсрэг цэргийн ажиллагаанд оролцохоос татгалзав.

Дэлхийн нефтийн зах геополитикийн газрын зураг дээр АНУ-ын пуужингуудын онилгооны цэгийг эмзэгээр мэдрээд байна. Сирийг бөмбөгдөхийг заналхийлэхэд л нефтийн үнэ дөрвөн сарын дээд хэмжээгээ шинээр тогтоов.

Хэдэн зуун хүн Нью-Йоркийн төвд Сирид цохилт өгч болзошгүй АНУ-ын цэрэг дайны үйл ажиллагааг эсэргүүцсэн цуглааныг явууллаа гэж Си-Би-Эс телевиз мэдээллээ.

Хятадын ГХЯ Сирийн байдлын талаарх асуудлыг НҮБ-ын АЗ-өөр авч хэлэлцэх асуудал, Дамаск орчимд химийн зэвсэг хэрэглэсэн эсэхийг тусгай шинжээчид шинжлэн судалж дууссаны дараа эхлэх естой гэж үзэж байна.

Ираны түүхэнд анх удаагаа ГХЯ-ны албан ёсын төлөөлөгч эмэгтэй хүн байх болно.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн өнөөдөр НҮБ-ын АЗ-ийн байнгын хорооны гишүүдтэй Сирийн асуудлаар уулзалт хийнэ.

НҮБ-ын шинжээчдийн бүлэг Дамаскийн орчмын Зүүн Гута дүүрэгт химийн зэвсэг хэрэглэсэн таамгаар баримт нотолгоо цуглуулах ажлаа өнөөдөр дуусгаж байна.

Наймдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2013