×
Дэлхий дахинд, 29 Наймдугаар сарын 2013

«Оросын дуу хоолой» радиогийн шинжээчид, Сирийн эсрэг барууны түрэмгийлэл хэрэв хэрэгжвэл, Ирак, Ливиийн үйл явдалтай зохицох үйл явц болно гэж таамаглаж байна.

Шийтын “Хезболла” бүлэглэл Сирийг тойрсон байдал цаашид хэрхэн хөгжихийг анхааралтай ажиглан, НАТО-гийн Дамаскад пуужингуудын цохилт өгөх заналхийллэлд туйлын хандаж байна”.

Ираны Парламентын төлөөлөгчид Сирийн ард түмэнтэй санаа нэгтэй байгаагаа илэрхийлэхээр Дамаскийг зорих гэж байна.

Британий санаачилсан Башар Асадын эсрэг цэргийн байлдааны ажиллагааг эхлүүлэх боломжтой Сирийн тогтоолыг НҮБ-ын АЗ-ийн байнгын гишүүн орнуудын засгийн газруудад судлуулах зорилгооор илгээжээ.

Сири улсад цэрэг дайны цохилт хийх гэсэн төлөвлөгөө НҮБ-ын дүрэм журам болон олон улсын эрхийг бүхэлд нь нээлттэйгээр эсэргүүцэж өдөөн хатгаж байна гэсэн үг гэж Оросын ГХЯ-ны орлогч сайд Геннадий Гатилов мэдэгдсэн байна.

Сирид хөндлөнгөөс байлдааны ажиллагаа явуулах гэж байгаа нь НҮБ-ын үндсэн журмуудтай сөргөлдөж байна гэж БНХАУ-ын ГХЯ-ны сайд Ван И мэдэгдэв.

АНУ болон Их Британи ирэх долоо хоногийн эцсээр Сирид цэргийн цохилт өгөх өөрсдийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхийг чармайн зүтгэж байна.

Өчигдөр НҮБ-ын АЗ-ийн Сирийн хямралын асуудлыг хэлэлцэх онц хуралдаан амжилтгүй болж өндөрлөв. Хуралдаанд оролцогчид Британий санал болгосон сирийн армид пуужингийн цохилт өгөх тогтоолын төсөл дээр тохиролцож чадсангүй.

Наймдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2013