×
Дэлхий дахинд, 27 Наймдугаар сарын 2013

Өнгөрсөн ням гаригт Хятадын Интернетийн түүхэнд анх удаагаа үндэсний cn . тодотголтой сүлжээ дайралтанд өртөв.

Аливаа цэрэг байлдааны ажиллагаа, Сири рүү гаднаас аливаа дайралт явуулах нь “бүс нутагт бүхэлд нь гамшигийн үр дагаварууд” авчирна.

Орос, Америкийн төлөөлөгчдийн Сирийн асуудлаар Гаагт 8-р сарын 28-нд явуулахаар төлөвлөж байсан уулзалт цуцлагдлаа. Дамаскийн орчимд химийн зэвсэг хэрэглэснийг америкийн тал эхний ээлжинд хэрхэн хүлээн авах тухайгаа тодорхойлох төлөвтэй байна гэж Төрийн департаментын мэдээлэлд өгүүлжээ.

Япон улс даваа гаригт НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мүнээс хэлсэн үгнийх нь цаадхи  “жинхэнэ санааг” тайлбарлахыг шаардаж байна. Токио үүнийг японы эсрэг хандсан хэмээн хүлээн аваад буй юм.

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри даваа гаригт Сирийн ерөнхийлөгч Башар Асадыг Сирид химийн зэвсэг хэрэглэсэн нь “маргаангүй” гэж мэдэгдэв. Энэ нь Сирид гарч байгаа хямралд АНУ-ын болон тэдний холбоотны зүгээс зэвсэгт оролцоог нэмэгдүүлж байна.

Наймдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2013