×
Дэлхий дахинд, 24 Наймдугаар сарын 2013

12 сарын дараа огцрох шийдвэр гаргаад байгаа Microsoft ерөнхий захирал Стив Балмерагийн оронд энэхүү албан тушаалд энэтхэгийн иргэн Сатья Наделла нэр дэвшигчдийн нэг болоод байна.

Египетийн эрх баригчид Өрнөдийнхний “Лалын ахан дүүсийнхний” зүгээс хүчирхийлэл гарч байгааг үл тоомсорлож байгаад түгшиж байна гэж Египетийн ГХЯ ны тэргүүн Набиль Фахми “Профиль” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа хэлжээ.

Пентагон Газрын дундад тэнгист байгаа АНУ-ын ТЦХ-ний хөлөг онгоцнуудыг Сирид цохилт өгөх тохиолдолд өөр газар шилжүүлнэ гэж өнөөдөр америкийн “Вашингтон пост” уламжлав.

”Прагматик болон тайлагнал нь Орос улсын “Их хорийн ” ДХУ-ыг удирдахдаа удирдлага болгож байсан тэргүүлэх хоёр санаа юм. Оросын “G-20” дахь шерпа буюу төлөөлөгч Ксения Юдаева Орос улс “Их хорийн“ удирдагчдын ДХУ-ыг угтан өмнөө ямар зорилго тавьсан болон ямар үр дүнд хүрсэн тухай ярьсан юм.

Ливаны Триполи хотод баасан гаригт гарсан хоёр удаагийн дэлбэрэлтэнд золиос бологчдын тоо 47 хүрч нэмэгдэв.

Хятадын зүүн-хойд хэсгийн Ляонин мужийн Фушунь хотод үерийн улмаас 70 хүн амь үрэгджээ. Энэ тухай өнөөдөр Синьхуа уламжлав.

Хятадын Чунцин хотын намын хорооны нарийн бичгийн дарга асан Бо Силайн хэргийг шүүх хуралдаан өнөөдөр Шандунь мужийн Зинань хотод үргэлжилж байна.

Наймдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2013