×
Дэлхий дахинд, 23 Наймдугаар сарын 2013

Ойрын жилүүдэд Хятад улс нефтийн импортыг багасгахыг хичээж, занарын нефть, хий хэрэглэхэд шилжинэ гэж Хятадын нефтийн их сургуулийн профессор Пан Чанвэй мэдээлэв. Үүний хамт 2020 он гэхэд Хятад хоногт нефтийн импортыг  8,3 сая баррельд хүргэхээр төлөвлөсөн юм.

БНХАУ-ын Төрийн зөвлөл Шанхайд худалдааны чөлөөт бүс байгуулах тухай хуулийн төслийг албан ёсоор батлав.

З5 жил хоригдох ял аваад байгаа Викиликсийн мэдээлэгч Брэдли Мэннинг АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамад өршөөл үзүүлэхийг хүссэн захидал бичсэн тухай “Ассошиэйтэд пресс “агентлаг уламжилжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Сирийн байдалд хөндлөнгөөс хүч хэрэглэн оролцохыг эсэргүүцэв. НҮБ-ын мандатгүйгээр оролцож болохгүй гэж тэрээр нэмж хэллээ.

БНХАУ-ын БХЯ-ны сайд Чан Ваньцюаний АНУ-д хийсэн саяхны айлчлалын үеэр америкийн тал цэргийн хамтын ажиллагаагаа дахин идэвхжүүлэх хүсэлтэй байгаа тухайгаа мэдэгдсэн.

Зэвсэг хураах асуудал эрхлэх НҮБ-ын дээгүүр албан тушаалтай төлөөлөгч Анжел Кейнийг Сири улс руу явуулах бодолтой байна гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн зарлан мэдээлэв.

Оросын «Хоолойн төмөрлөгийн компани» Орос, Белорус, Казахстаныг нэгтгэсэн Гаалийн холбоонд хандан хятадын хоолой үйлдвэрлэгчдийн зориуд үнэ алдаж худалдах ажиллагааг мөрдөн байцаах хүсэлт тавьжээ.

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама 8-р сарын 21-нд Сирид химийн зэвсэг хэрэглэсэн байж болзошгүй ээлжит тохиодлын тухай баримт нотолгоо цуглуулахыг тагнуулын албанд даалгажээ.

Бо Силай шүүхээс ноогдуулсан хэдэн ялын нэг хэсгийг няцаав. Хятадын улс төрчийн хэрэг шүүн таслах ажиллагаа өчигдөр Зинаньд эхлэв.

Шандунь мужийн Жинань хотын ардын шүүхэд Чунцын хотын намын хорооны нарийн бичгийн дарга асан Бо Силайн хэргийг шүүх ажиллагаа өнөөдөр дахин сэргэв.

Египетийн аюулгүй байдлын хүчнийхэн лалынхны эсрэг шалгалтуудыг явуулж байна гэж “Аль-Хайят” телестанц уламжлав.

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мүн Дамаскийн ойролцоо химийн зэвсэг хэрэглэсэн тухай мэдээллийг нэн даруй мөрдөхийг шаардав.

Наймдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2013