×
Дэлхий дахинд, 20 Наймдугаар сарын 2013

Хятадын гар утасны аккумляторуудын цэнэглэгч болон мэдээллийн хадгалах болон дамжуулах бага оврын бусад холбооны хэрэгсэлүүд нь аюулгүй байдлын шаардлагуудыг хангадаггүй.

Өмнөд Солонгос Умардын талын сөргөлдөөнийг сөрөн зогсох зорилгоор бүх нийтийн иргэний хамгаалалтын сургуулилт хийнэ. Энэ тухай өнөөдөр Үндэсний онц байдлын үед үйл ажиллагаа явуулах агентлагаас уламжлав.

Төв Азийн орнуудын ХМХ Чингис хаан тодруулж хэлвэл түүний гарал үүслийн сэдвийг байн байн хөндөж байна. Харин их жанжины намтарыг тодруулахаас өөр зорилгоор эл сэдвийг хөнддөг.

Египет улс ЕХ, АНУ-ыг санхүү, эдийн засгийн тусламжаа хаана гэж санаа зовохын хэрэггүй юм. Саудын Араб болон нефтийн хаан Персийн булангийн бусад орнууд бүх зардлыг нөхөн төлөхөөр амлаж байна.

8-р сарын 19-нд дарангуйлагч ерөнхийлөгч асан Чон Ду Хваны хүргэн Ли Чхан Сокийг Сөүлд баривчилжээ. Энэхүү баривчилгаа  Өмнөд солонгосын дарангуйлагчийн 1980-1987 онуудад шамшигдуулсан олон саяын үнэтэй хөрөнггийн үлэмж хэсгийг хураах кампанит ажлын нэг хэсэг нь байсан юм.

Хятадын зүүн-хойд болон зүүн-өмнөд хэсгүүдэд гарсан  үерт амь үрэгдсэн хүмүүсийн тоо 105 хүрч, сураггүй алга бологсдын тоо 115 болжээ.

Британийн удирдлагын төлөөлөгчид сонины газрын компьютеруудын хатуу дискэд байгаа мэдээ, баримтуудыг устгахыг «Гардиан» сонины редактор Алан Русбридгераас шаардав.

АНУ Египетэд тусламж үзүүлэх ажиллагааг түр зогсоосон тухай өнөөдөр CNN телевизийн суваг америкийн сенатын хууль зүйн хорооны дарга Патрик Лихийн мэдээллээс иш татан уламжлан мэдээллээ.

ОХУ-ын удирдлага Орос, Хятадын төлөөлөгчдийг хамтарсан яриа хэлэлцээрт урьж оролцуулахын төлөө байна гэж өнөөдөр Харбинд ОХУ-ын дэд ерөнхий сайд Дмитрий Рогозин мэдэгдлээ.

Урд шөнө Каирт аюулгүй байдлын хүчин «Лалын ахан дүүс» хөдөлгөөний шашны удирдагч Мохаммед Бадияг баривчласан тухай орон нутгийн ХМХ-үүд албан ёсны эх сурвалжийн мэдээллээс иш татан уламжлав.

Наймдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2013