×
Дэлхий дахинд, 16 Наймдугаар сарын 2013

Хятадын Аньхой, Гуйжоу,Хунань,Хубэй, Зянси, Жэзян мужуудад ган гачиг нэг сар үргэлжилж байгаагийн улмаас 13 сая орчим оршин суугчдад нь ундны ус дутагдаж байна.

Казахстан 2013-2015 онд жилд ураны хүдрийн олборлолтыг 17-оос 25 мянган тоннд хүргэж нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байна гэж өнөөдөр тус улсын аж үйлдвэр, шинэ технологийн яам мэдээллээ.

Умард, Өмнөд Солонгосын төлөөлөгчид Кэсон аж үйлдвэрийн бүсийн ажлын асуудлаар хоёр Солонгос улсын үндэсний гол баяр-Эрх чөлөөний өдрийн өмнөхөн тохиролцов.

БНХАУ дэлхийн шинэ нөхцөлд гадаад улс төрийн стратегийг хөгжүүлэх шаардлагын дагуу ОХУ төдийгүй АНУ-тай харилцах харилцааг идэвхтэй хөгжүүлэх бодолтой байна гэж БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн Ян Зечи өнөөдөр улс орныхоо ГХЯ-ны веб-сайтад нийтлүүлсэн өгүүллэгдээ мэдэгдэв.

Египетэд хүмүүс төдийгүй соёлын үнэ цэнэт зүйлүүд үймээний золиос болж байна. Түйвэн бусниулагчид христийн сүм хийдийг шатааж, Александрия хотод Үндэсний музейг дээрэмдэхийг оролдов.

Өмнөд солонгосын цагдаа нар өчигдөр нийслэл хотын төвд жагсагчдыг усан буугаар хөөн тараав. Энэ тухай Ренхап агентлаг уламжилжээ.

Ираны Ерөнхийлөгч Хасан Рухани ГХ-ийн сайд Али Акбар Салехыг албан тушаалаас нь чөлөөлж, дэд ерөнхийлөгч болон Атомын энергийн байгууллагын удирдагчийн албан тушаалд томилсон тухай өнөөдөр ираны «Мехр» мэдээллийн агентлаг уламжлан мэдээллээ.

Дэлхийд томоохонд ордог Оюутолгой алтны уурхайг хянадаг англи-австралийн уул уурхайн RioTinto концерн Монголын эрх баригчидтай маргалдсаны улмаас 1700 ажилчнаа цомхотгохооор төлөвлөж байгаа тухай The Wall Street Journal бичжээ.

Өнөөдөр Египетэд эсэргүүцлийн тэмцэл хөдөлгөөн ахин өрнөж, байдал хурцдана. Египетийн «Лалын ахан дүүс» хөдөлгөөн баасан гаригийг цэргийн засгийн эсрэг «Хилэгнэн зэвүүцэх өдөр» хэмээн зарлажээ.

НҮБ-ын АЗ Египетийн улс төрийн  бүх хүчнүүдэд  хандан “тайван хүлээцтэй байхыг” уриалав.

Наймдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2013