×
Дэлхий дахинд, 14 Наймдугаар сарын 2013

Өнөөдөр Манилд Филиппин, АНУ-ын дээгүүр албан тушаалтай төлөөлөгчид сэлгэх үндсэн дээр америкийн цэргийг нэмэгдүүлэх асуудлаар хэлэлцээ хийж эхлэв. Хэлэлцээ дөрвөн үе шаттай болно.

Өнөөдөр Умард, Өмнөд Солонгосын төлөөлөгчид хэлэлцээ хийж, Кэсон хамтын аж үйлдвэрийн бүсийн ажлыг сэргээх тухай хэлэлцээр байгуулсан тухай сөүлийн ХМХ-үүд мэдээлэв.

Каирт мөргөлдөөнд 56 хүн хэлмэгдэж, бас 526 нь шархдсан тухай өнөөдөр Египетийн эрүүл мэндийн яам мэдээллээ.

Иран өөрийн мэргэжилтэнүүдийн бүтээсэн шумбагч завийг барих ажлыг дуусч байгаа тухай мэдээлэв.

Засгийн газрын нэр хүндийг бэхжүүлэхийн тулд хятадын түшмэдүүд албаөн ёсны арга хэмжээнүүдийн зардлуудыг багасгах ёстой.

Хятадын эрх баригчид улсын хөрөнгө үрэн таран болгох явдал болон авилгалтай тэмцэх шинэ арга хэмжээг зарлан мэдээлэв. Тансаг хүлээн авалт, дайллага хийхийг улсын албан хаагчдад хориглосон ХКН-ын ТХ-ны суртал нэвтрүүлгийн хэлтсийн захирамжийг нийтлэжээ.

Хятад улсын Банкны Умард Солонгосын гадаад худалдааны банкны данснуудад үйлчилгээ үзүүлэхээс татгалзсан явдал нь Пхеньян дахь олон улсын байгууллагуудын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөв.

Японы ерөнхий сайд Синдзо Абэ Дэлхийн хоёрдугаар дайнд ялагдсан 68 жилийн ойн өдөр 8-р сарын 15-нд токиогийн Ясукуни хийдэд очих төлөвлөгөөгүй байна.

Зүүн Азийн олонхи ард түмний хувьд тэмдэглүүштэй 8-р сарын 15-ны өдөр ойртож байна. Одоогоос 68 жилийн тэртээ мөн тэр өдөр Япон улс Номхон далайд хийсэн дайнд бууж өгөх тухай зарлан мэдээлэв. Тэр үеэс хойш бүс нутгийн хэдэн улс мөн өдрийг японы эзэмшлээс чөлөөлөгдсний өдөр болгон тэмдэглэж байна.

Египетийн цагдаагийн газрын ажилтнууд Каирт жагсагчдыг буудаагүй гэж өнөөдөр тус улсын ДХЯ мэдэгдлээ.

НҮБ-ын мэргэжилтэнүүд Панамын эрх баригчдын илрүүлсэн умард солонгосын усан онгоцны зэвсгийн ачааг шалгаж эхлээд байна.

Египтийн Каирт огцорсон ерөнхийлөгчийн талынхан болон цагдаа нарын дунд мөргөлдөөн гарсаны улмаас 100 гаруй хүн золиос болсон тухай “Франс пресс” агентлаг “Лалын ахан дүүс” хөдөлгөөний төлөөлөгчдийг иш татан уламжлав.

Каирт лалын сөрөг хүчнийхний хуаранг хөөн тараах үед 17 доошгүй хүн амиа алдсан тухай “Ройтер” агентлаг гэрчүүдийн мэдээллийг иш татан уламжлав. Египтийн огцорсон ерөнхийлөгч Мурсигийн талынхныг дэмжигч хэдэн зуун хүн шархадсан тухай “Аль Жазира” телекомпани мэдээлэв.

Наймдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2013