×
Дэлхий дахинд, 11 Наймдугаар сарын 2013

Урьд шөне Каирын Рабаа аль-Адауия сумийн дэргэд цугларсан египетийн цэргийнхний огцоруулсан Ерөнхийлөгч Мухаммед Мурсийн талынхны цахилгаан хангамж тасрав. Цахилгаан дамжуулахаа больсон тухай мэдээлжээ. Мөн ойр хавийн орон сууцны хэдэн хороолол ч цахилгаангүй байна

«Гарамгай амжилт гаргана гэдэгт бид найдаж байна» гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Дэлхийн хөнгөн атлетикийн аврага щалгаруулах ХIV тэмцээнийг нээж мэдэгдлээ. Дэлхийн хөнгөн атлетикийн 206 холбооны бараг 4000 тамирчин, төлөөлөгч Москвад хүрэлцэн ирлээ. Энэ нь дэлхийн аврага шалгаруулах тэмцээний бас нэг дээд амжилт болжээ

Орос улстай хийсэн «2+2» уулзалт үр бүтээлтэй болсон гэж АНУ үзэж байна. Цагаан ордны албан ёсны төлөөлөгч Жей Карни эдгээр хоёр орны дипломат, цэргийн тусгай газруудын уулзалтад ийн нааштай үнэлгээ өгчээ

Египетийн зэвсэгт хүчин Синай хойгийн хойд хэсэгт ажиллагаа явуулж, радикал бүлгүүдийн хэдэн арван зэвсэгт этгээдийг устгасан буюу олзлосон байна

Наймдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2013