×
Дэлхий дахинд, 10 Наймдугаар сарын 2013

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Сноудены хэргээс болж Орос-Америкийн харилцаанд бий болсон бүрхэг байдлыг сарниулав.

Эдвард Сноудены талаас мэдээлэл гадагшилсан таагүй явдалд хариу болгож, Үндэсний аюулгүй байдлын агентлагийн мэдээлэл бүрдүүлэх хөтөлбөрийн цэвэр тунгалаг байдлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн алхам хийхийг АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама санал болгожээ.

Япон улсын ерийн хэмжээ, энэ оны 6 сарын суулээр анх удаагаа 10,3 триллион долларыг давжээ. Энэ тухай тус улсын сангийн яамны сайд мэдэгдсэн байна.

Сүүлийн сар цэргийнхэн болон засгийн газрын хүчнийхний сөргөлдөөний улмаас 5000 хүн амь насаа алдаад байна. Энэ уйтгарт мэдээг Ливаны хэвлэл мэдээлжээ. Тэмцэлдэж буй талуудыг хэлэлцээр хийлгэж,Женевт бага хурал хуралдуулахаар Олон улсын нийгэмлэгийн гаргаж байгаа хүчин чармайлт одоогоор ямар ч мэдэгдэхүйц үр дүн өгсөнгүй.

Хятадын нефтийн том компани PetroChina, Америкийн Exxon Mobil компанитай нэгдэж Иракийн өмнө зүгт орших Румайлын асар том орд газрын бүрэлдэхүүнд багтдаг «Баруун Курна-1» хэмээх нефтийн томоохон орд газрыг боловсруулахаар болжээ.

Тайландын шашны Дээд Тэргүүн, хатан хааны Буддын шашны тэргүүн Сомдет Пра Буддачарая өнөөдөр 85 насандаа таалал төгсчээ.

Зөрчилдөөний улмаас Египет улсад өчигдөр 60 гаруй хүн хэлмэгдсэн байна.

Орос, АНУ-ын шинжээчид наймдугаар сарын сүүлээр Сирийн асуудлаар олон улсын бага хурлыг зохион явуулахтай холбоотой асуудлыг авч хэлэлцэхээр уулзах юм. Энэ талаар ОХУ-ын ГХЯ-ны удирдлага Сергей Лавров өчигдөр Вашингтонд болсон хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн байна.

Оросын ГХЯ болон Оросын БХ-ын удирдлагууд болох Сергей Лавров, Сергей Шойгу нар «2+2» хүрээнд АНУ-ын Төрийн удирдах газар, Пентагоны удирдлагууд Джон Керри, Чак Хейгел нартай Вашингтонд уулзлаа.

Наймдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2013