×
Дэлхий дахинд, 9 Наймдугаар сарын 2013

Тэмээ халдвар дамжуулагч байж болно гэсэн дүгнэлт Ойрхи Дорнодод тархсан үхэл таригч РВК-коронавирус гэгчийг судлаж байгаа хэсэг эрдэмтэн хийжээ.

Өнгөрсөн 50 жилд Энэтхэг улс уугуул ястнуды нь ярьж байсан бүх хэлний 20 хувийг алдсан байна гэж «Бхаша» судлалын компанийн илтгэлд өгүүлжээ.

Террорын халдлагын аюул тулгарсан учир Пакистаны Лахорад суугаа ерөнхий консулын газрынхаа ажилтнуудыг хэсэгчлэн нүүлгэнэ гэж АНУ-ын Төрийн департамент мэдэгдэв.

Электрон тагнан турших ажиллагаа дэлхий даяар явуулж байгаа АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг компьютерийн сүлжээний  ажиллагааг хангаж байгаа ажилтнуудын 90 хувийг цомтгох бодолтой байна гэж өчигдөр Нью-Йоркод Америкийн үндэсний аюулгүй байдлын агентлагийн захирал генерал Кит Александер мэдэгдлээ.

Дэлхийн 2-р дайнаас хойш үйлдвэрлэсэн японы хамгийн том байлдааны хөлөг онгоц болох Izumo маягийн нисдэг тэрэг тээгч эскадрын мина зөөгчийг ашиглалтад оруулсан явдал Японы «энх тайван» Үндсэн хууль хүчингүй болж мэдэхийг илтгэн харуулсан юм.

Арлын нэгэн АЦС-аас цацраг идэвхт ус гадагшаа гурван жилийн турш нэвтрэн гоожиж байгаа бололтой гэж Тайваны эрх баригчид мэдэгдэв.

АНУ сирийн самуун дэгдээгчдэд тусласнаараа өөрсөндөө ноцтой асуудлуудыг үүсгэн ноогдуулж байна. АНУ-аас сирийн босогчдод уламжлах гэж байгаа зэвсгийг эрт орой нэгэн цагт америкчуудын л эсрэг хэрэглэнэ.

Өнөөдөр хэвлэлийн бага хурал дээр орос-америкийн харилцааны зарим асуудлыг лавлаж тодруулна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама мэдэгдэв.

«Гадаад харилцааны стратегийн төлөвлөлтийн хэсэг» Япон улсад байгуулагдсан юм. Түүний бүрэлдэхүүнд орсон ГХЯ, эдийн засгийн яам болон бусад тусгай газрын мэргэжилтнүүдийн зорилт олон улсын тавцанд Япон улсын нааштай дүр төрхийг дэмжих, гадаад орнуудтай найрсаг хэлхээ холбоог төлөвшүүлэх, японы соёлыг сурталчлахад оршино.

Атомын бөмбөгдлөгт хэлмэгдэгсдийн дурсгалд зориулсан ёслол өнөөдөр японы Нагасаки хотод болов. Одоогоос яг 68 жилийн өмнө америкийн бөмбөгдөгч онгоцоос «Толстяк» хэмээх атомын бөмбөг хот дээр хаясны улмаас бараг 80 мянган хүн амь үрэгджээ.

Дэлхийн хамтын нийгэмлэг Сирид гарсан хямралыг шийдвэрлэх улс төрийн замыг эрэхэд анхаарлаа төвлөрүүлэх ёстой гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн ОХУ-ын ГХ-ийн сайд Сергей Лавровтай уулзах үеэрээ мэдэгдэв.

7-р сард сэргээсэн Израиль, Палестины хоорондын шууд хэлэлцээг дэмжихийн тулд НҮБ бололцоотой бүхнийг хийнэ гэж байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавровад батлан илэрхийлэв.

Өнөөдөр Вашингтонд ОХУ-ын ГХЯ, БХЯ-ны тэргүүн Сергей Лавров, Сергей Шойгу хоёр америкийн ажил нэгт Жон Керри, Чак Хейгл нартай «2+2» зөвлөлдөөнд оролцоно.ОХУ-ын ГХ-ийн дэд сайд Сергей Рябковын мэдэгдснээр ОХУ,АНУ-ын ГХЯ, БХЯ-ын тэргүүн нар хоёр талын санал зөрсөн асуудлуудыг авч үзэж хэлэлцэх юм.

Наймдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2013