×
Дэлхий дахинд, 8 Наймдугаар сарын 2013

Хятад болон японы иргэд бие биенийхээ тухай сүүлийн есөн жил байсан хамгийн муу сэтгэгдэлтэй байна. Энэ тухай хятадын “Чайна дейли” сонин болон японы “Genron” байгууллагын явуулсан социологийн судалгааны дүн гэрчилж байна.

«Цинхай нуур» Олон улсын яруу найргийн 1У наадам өнөөдөр Хятадын баруун-хойд Цинхай мужад нээгдэв. Орос, АНУ, Германи, Франц болон бусад улсын 50 гаруй яруу найрагч, орчуулагч түүнчлэн БНХАУ-ын 140 зохиолч, яруу найрагч наадамд оролцож байна.

2013 онд Хятад улсад төмөр замын дэд бүтцийг хөгжүүлэх, шинэ зам тавихад 660 тэрбум юань (106,5 тэрбум доллар) оруулах тухай өнөөдөр Хятадын төмөр замын корпораци зарлан мэдээллээ.

БНАСАУ-ын Йонбен дахь цөмийн төвийн цогцолборын бүх барилга байгууламжийн ажлыг сэргээсэн байна гэсэн дүгнэлт америкийн Олон улсын аюулгүй байдлын хүрээлэн хиймэл дагуулаар авсан гэрэл зургуудыг үндэслэн хийжээ.

Гурж улс Өмнөд Осетид халдан довтлосны таван жилийн ойд зориулсан дурсгалын арга хэмжээнүүд өнөөдөр Цхинвалд үргэлжилж байна.

Жоржи муж улсаас конгресст сонгогдсон ардчилсан намын төлөөлөгч, АНУ-д иргэний эрхийг хамгаалах үйл ажиллагаагаараа нэрд гарсан Жон Льюис америкийн тусгай албадын нууц ажиллагааг илчлэсэн Эдвард Сноуденыг Энэтхэгийн энх тайвны төлөө тэмцэгч, сэтгэгч Махатма Гандитай зэрэгцгүүлсэн тухай Guardian сонин мэдээллээ.

Афганистан, Мали, Сомали болон бусад улсад явуулсан террорын эсрэг олон улсын ажиллагаа «Аль-Каида» сүлжээг нэлээд сулруулсан боловч түүний зэвсэгт бүлгүүд ахин дайрах аюулыг арилгаагүй гэж НҮБ-ын шинжээчид анхааруулав.

Сирийн Башар Асадын дэглэмийн дампуурал АНУ-ын аюулгүй байдалд ноцтой аюул учруулж мэднэ гэж ТТГ-ын тэргүүн дэд захирал Майкл Морелл Wall Street Journal сонинд мэдэгдлээ.

Өнөөдөр Нью-Йоркод ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнтэй уулзаж, сирийн зохицуулалтын төлөв болон Афганистаны байдлыг авч үзэж хэлэлцэнэ.

Япон улс хятадын хөлөг онгоцууд маргаан үүсгэсэн арлуудын ойролцоо орших бүст цөмрөн орсонтой холбогдуулан БНХАУ-ын элчин сайдыг дуудсан тухай Франс Пресс агентлаг Японы ГХЯ-ны мэдээллээс иш татан уламжлав.

Наймдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2013