×
Дэлхий дахинд, 3 Наймдугаар сарын 2013

Аз-Завахирийн ярьснаар, “шашныг эсэргүүцэгчид болон америкжсан арми Персийн булангийн мөнгө АНУ-ын төлөвлөгөөн дээр нэгдэн Мурсигийн засгийн газрыг унагаасан”ажээ.

Хятадад шинэзеландын Fonterra компаний үйлдвэрлэсэн сүүн бүтээгдэхүүнийг ботулизм өвчний халдварын эрсдэлийн улмаас худалдааны сүлжээнүүдээс хурааж байна.

Гуантанамогийн гянданд хоригдож байгаа оросын иргэн Равиль Мингазов тай уулзах талаар болсон орос- америкийн хоорондын яриа хэлэлцээр амжилтгүй өндөрлөв.

Зүүн-хятадын тэнгисийн Малайзийн эргүүдээр явж байсан завь живсний улмаас 36 индонез хүн сураггүй алга болоод байна. Энэ тухай өнөөдөр “Стар” сонин уламжлав

АНУ ын ерөнхийлөгч Барак Обама “Аль-Каида” нилээд хэдэн алан хядах ажиллагаа төлөвлөж байгаа тухай мэдээллүүд авсаны дараа, шаардлагатай бүх арга хэмжээнүүдийг авахыг үүрэг болгов. Энэ тухай “Франс пресс” агентлаг Цагаан ордны нэрээ нууцлахыг хүссэн албан ёсны төлөөлөгчийг иш татан уламжлав.

Сирийн Үндэсний сөрөг хүчний эвсэл НҮБ- ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мунд тус улсын Алеппо хотоос хойлгүй орших Хан аль-Асаль хотод химийн зэвсэг хэрэглэсэн тухай мэдээлллийг шалган мөрдөх ажилд туслалцаа үзүүлэхээр амлав.

Наймдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2013