×
Дэлхий дахинд, 2 Наймдугаар сарын 2013

Австралийн нэгэн эмэгтэй Apple фирмийн 2 ширхэг iPhone гар утас худалдаж авахыг оролдон, төлбөр болох 1500 ам.долл. Интернетийн сүлжээгээр хийсний дүнд хоёр ширхэг алим хүлээн авсан

Орос улс Эдвард Сноуденд улстөрийн түр орогнол олгосон явдал АНУ-ыг тааж мэдэхийн аргагүй бухимдуулав. Үүнийг Нью-Йорк мужийн сенатор Чарльз Шумер хамгийн шилдгээр тодорхойлов. “Орос улс Сноуденд түр зуурын орогнол олгон, бидний ар нуруу руу хутгаллаа” гэж Шумер мэдэгдэв. Ноён Сноудены чөлөөтэй зугаалах шинэ өдөр бүр нь энэ шарханы хутгыг нэг эргүүлэхтэй адил юм”

Орос -энэтхэгийн «БраМос Аэроспейс» хамтрасан компани «БраМос» хэт авианы далавчит пуужин тээгч анхны Су-30МКИ» сөнөөгч онгоцыг 2015 оны 9-р сард Энэтхэгийн Агаарын цэргийн хүчинд уламжлах төлөвлөгөөтэй байна

Удахгүй Вашингтон америкийн нисэгчгүй нисдэг аппаратаар пакистаны нутаг дэвсгэрт террористуудад цохилт өгөх ажиллагааг удахгүй зогсооно гэж Пакистанд айлчилж байгаа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри мэдэгдэв

Урд шөнө Каирт «Лалын ахан дуус» хөдөлгөөний талынхны цуглаан хийж байсан газраас холгүй ариутгалын хоолой эвдрэв. Эсэргүүцэгчид түүнийг өөрсдий нь шахан зайлуулах цагдаагийн хүчний ажиллагааны эхлэл хэмээн үзжээ

ОХУ-д тур оршин суух эрх ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноуденд олгосон ч АНУ-ын эрх баригчид Оростой харилцааг сайжруулах чиг бодлогоос татгалзах боломжийг авч үзэхгүй байна гэж Вашингтонд Цагаан ордны төлөөлөгч Жей Карни хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв

Наймдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2013