×
Дэлхий дахинд, 31 Долоодугаар сарын 2013

НУ-ын БХЯ-ны тэргүүн Чак Хейгел Египетийн БХ-ын сайдад хандан эсэргүүцлийн жагсаалын хариуд цэргийнхний авч байгаа арга хэмжээг зөөлрүүлэхийг уриалсан тухай Пентагон мэдээлэв

Египетийн ерөнхий прокурор Хишам Баракат жагсагчдыг Каирын талбайнуудаас шахан зайлуулах тодорхой төлөвлөгөө олгохыг ДХЯ-аас шаардав

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга нарын газраас Сирид энхийг сахиулах ажиллагаа явуулах төлөвлөгөөг боловсруулж байгаа боловч улс төрийн үйл явц тус улсад эхэлтэл ийн ажиллагаа явуулах аргагүй

АНУ-ын Форт Мид баазад цэргийн шүүх Брэдли Мэннинг цэргийг шийтгэх тогтоол гаргав. Нууц олон зуун мянган баримт бичгийг Wikileaks сайтад уламжласан Мэннингэд тагнан турших ажиллагаа явуулж, улсын өмчийг хулгайлж, луйвардаж, тушаалыг биелүүлэхээс татгалзсан зэрэг ял ноогдуулав. Гэвч шүүх дайсанд тусласан гол хэргээр түүнийг зөвтгөсөн нь шуугиант мэдээ болов

Иран улс 2014 оны дундуур, цөмийн зэвсэг бүтээхэд хангалттай ураны нөөцтэй болно гэж Америкийн ШУ, олон улсын аюулгүй ажиллагааны хүрээлэнгийн илтгэлд өгүүлжээ

Москва руу явах санал Холбооны мөрдөн тагнах товчооноос авсан гэж «Шереметьево» нисэх онгоцны буудлын дамжин өнгөрөх бүсэд байгаа ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноудены эцэг Лон Сноуден батлав

Америкийн армийн жагсаалын цэрэг, Wikileaks cайтын мэдүүлэгч Брэдли Мэннингэд тагнан турших ажиллагаа явуулж, нууц баримт бичгуудийг хулгайлсан ял ноогдуулсан

Долоодугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2013