×
Дэлхий дахинд, 23 Долоодугаар сарын 2013

Японы Осака хотын амьтны хүрээлэнд Оросоос авчирсан Гого нэртэй цагаан баавгайд 150 кг жинтэй алимтай хоёр мөхөөлдөс өгчээ. Жил бүрийн 7-р сарын 23-ны өдөр түүнд энэхүү бэлгийг барьдаг байна.

АНУ-ын эдийн засаг жил бүр кибэр гэмт хэргийн улмаас 100 тэрбум доллар хохирол амсч байна. Энэ тухай “Уолл стрит джорнэл Юроп“ сонин өнөөдөр мэдэгдлээ.

Орос улс НҮБ-ын АЗ-д нэн чухал үүрэг гүйцэтгэж байна. Ямар ч асуудал түүний дотор өнөөгийн гол сирийн асуудлаар шийдвэр гаргах үеэр тус улсын үзэл санааг харгалзах нь зайлшгүй чухал гэж НҮБ-д суугаа БНХАУ-ын байнгын төлөөлөгч Ли Баодун мэдэгдэв.

Ираны шинэ ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын хүндэтгэлийн арга хэмжэээнд АНУ, Израилиээс бусад улсын төлөөлөгчид уригджээ.

Японы ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Госи Хосоно тус улсын парламентын дээд танхимын сонгуульд ялагдсан хариуцлагыг өөртөө хүлээн, огцорлоо. Энэ тухай өнөөдөр Эн Эйч Кей телекомпани уламжлав.

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын тагнуулын асуудал эрхэлсэн хороо болон Сенатын хороо ТТГ-ын сирийн босогчдод зэвсэг нийлүүлэх ажиллагааг дэмжив.

Өнөөдөр БН Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч Чыонг Тан Шанг АНУ-д албан ёсны айлчлал хийхээр мордов. Энэ нь Вьетнамын төрийн тэргүүний дайнаас хойшхи түүхэнд АНУ-д хийх 2 дахь айлчлал билээ.

Америкийн цэргийнхэн Сирид цэргээ оруулах шууд хэд хэдэн хувилбарыг нийтэд зарлав. Уг хувилбар АНУ-ын Зэвсэгт хүчний штабын дарга нарын нэгдсэн хорооны тэргүүн Мартин Демпсийн 7-р сарын 22-нд америкийн парламентын дээд танхимд илгээсэн захидалд тусчээ.

1950-1953 оны Солонгосын дайн дуссаны 60 жилийн ойг Умард Солонгост тэмдэглэж эхлэсэн тухай өнөөдөр орон нутгийн ХМХ-үүд уламжлан мэдээллээ.

Эдийн засгийн өсөлтийн хурд аажим болсон нөхцөлд ДНБ-ний өсөлт жилд 7 хувь болох нь туйлын доод хэр хэмжээ хэмээн БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэцян тэргүүтэй засгийн газар үзэж байна.

Египетийн төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэгч Адли Мансур иргэддээ хандан эвлэрэхийг уриалав. Тэрээр телевизээр үг хэлж ийнхүү уриалсан тухай Аль-Арабия телевизийн суваг мэдээллээ.

Хятадад хүчтэй газар хөдлөлтэд хэлмэгдэгсдийн тоо өсөн нэмэгдсээр байна. Сүүлийн үеийн тоо баримтуудаас харахад 94 хүн эндэж, 900 гаруй хүн бэртэж, 5 нь сураггүй алга болжээ.

«Хүү төрсөн байна!» гэж Их Британи Кембрижийн герцог хунтайз Уильям, Кейт Мидлтоны ууган хүү төрсний дараа баярлан баясав. Одоогоор албан ёсны нэр өгөөгүй боловч Кембрижийн хунтайз хэргэмтэй хүү  британийн нислэлийн Мария дарь эхийн эмнэлэгт төржээ.

АНУ-ын БХЯ Сирид явуулах үйл ажиллагааны хэд хэдэн хувилбар түүний дотор хөндлөнгөөс оролцож хүч хэрэглэх хувилбарыг боловсруулсан гэж АНУ-ын армийн штабуудын дарга нарын Нэгдсэн хорооны тэргүүн Мартин Демпси мэдэгдэв.

Долоодугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2013