×
Дэлхий дахинд, 22 Долоодугаар сарын 2013

Энэтхэгийн хойд хэсгийн Уттар-Прадеш мужид үер буусны улмаас 152 хүн амь үрэгдэж, 500 мянга гаруй хүн орон гэргүй үлджээ.

ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 37-р чуулган дээр байгалийн болон соёлын статустай хил дамнасан объектыг байгуулах тухай санал гарчээ. Энд Алтай уулсын тухай яригдаж буй юм.

Өнөөдөр Өмнөд Солонгосын парламентийн 10 депутат Үндэсний архив луу, 2007 онд, Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Но Му Хён, Хойд Солонгосын ерөнхийлэгч Ким Чен Ир нарын уулзалтын үеэр хийсэн хэлэлцээрийн албан ёсны бичлэгийг олохоор явсан боловч олоогүй байна.

Оросын уран барималч, зураач, алт мөнгөний дархан Даш Намдаков Нью- Йоркийг байлдан дагуулж байна.Түүний уран бүтээл дорны нүүдэлчдийн уламжлал, орчин үеийн бэлэг тэмдэгтэй хослон гайхамшигтай дорнын өнгө аясыг илэрхийлсэн нь хилийн чанадад ихэд сонирхол татаж байна.

Кембрижийн гүнж Кейт даваа гаригт Лондогийн “Сент-Мэри” эмнэлэгт хүргэгдэн иржээ. Эмнэлэгт түүний нөхөр хан хүү Уильям дагалдан явсан тухай хааны ордны төлөөлөгчид уламжлав.

Японы ерөнхий сайд Синдзо Абегийн тэргүүлдэг либерал-ардчилсан нам болон тэдний холбоотон “Шинэ Комейто” нам өнргөрсөн ням гаригт парламентын дээд танхимын сонгуульд ялалт байгуулав. Даваа гаригийн өглөөний мэдээгээр, тэд парламентын 121суудлын 76 авчээ.

Хятадын баруун-хойд хэсэгт даваа гаригийн өглөө 6,6 баллын хүчтэй газар хөдлөв. Газар доорх хөдлөлтүүд нь хятадын Ганьсу мужид орон нутгийн цагаар 07:45 Миньсянь болон Жансянь дүүргүүдийн хил дээр газрын гүнд 20 км болжээ.

Долоодугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2013