×
Дэлхий дахинд, 19 Долоодугаар сарын 2013

Венесуэлээс улс төрийн шалтгаанаар орогдох эрх ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноуденд олговол эдийн засгийн хатуу хориглох арга хэмжээ авна гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри утсаар ярьж, Венесуэлын ГХЯ-ны тэргүүн Элиас Хауад анхааруулсан тухай испанийн АВС сонинд бичжээ.

2012 онд Лондонд болсон зуны Олимпийн наадам зарлагаа бүрэн нөхөж, Их Британийн эдийн засагт 9,9 стерлингийн фунт  оруулсан тухай шинжээчийн илтгэлд өгүүлжээ.

Дэлхийн хүчний баланс эдийн засаг нь өрнүүн хүгжиж байгаа Хятад улс руу чиглэж байна. Удахгүй Хятад улс АНУ-аас тэргүүлж, дэлхийд зонхилох цорын ганц супер гүрэн улс болно гэж олон ажиглагч үзэж байгааг Global Attitudes Project тэмдэглэжээ.

Японд маш халуун байгаа учир нас барагсадын тоо сүүлийн хоногт 60-д хүрсэн тухай өнөөдөр японы Эн-эйч-кей телевизийн компани мэдээллээ. Гол төлөв 60-аас дээш насны  хүмүүс халуунд хэлмэгдэж байна.

Ойрын өдрүүдэд илчлэх шинэ шинэ материалыг хэвлэлд нийтлэнэ гэж ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноудентой холбоо баригч британийн Guardian сонины сэтгүүлч Гленн Гринуолд амлав.

БНАСАУ-ын KCNA мэдээллийн агентлагийн шинэ тэргүүнээр Ким Чхан Гван томилогджээ. Тэрээр дэд ерөнхийлөгчийн албыг хашиж байсан гэж KCNA уламжлав.

Сирийн ард түмэн улс орныхоо байдлыг хариуцах ёстой. Сирийн асуудлыг шийдвэрлэх үеэр олон улсын эрх зүйн хэм хэмжээг нарийн чанд даган мөрдөх хэрэгтэй гэж ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Дмитрий Мезенцев «Оросын дуу хоолой» радиод өгсөн ярилцлагдаа мэдэгдэв.

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама болон Сирид хүч хэрэглэх боломжийг авч үзэж байгаа америкийн засаг захиргааны өөр төлөөлөгчид хүч хэрэглэх арга хэмжээг зөвтгөх шийдвэр гаргах ёстой гэж АНУ-ын штабуудын дарга нарын нэгдсэн хорооны тэргүүн генерал Мартин Демпси конгрессын зэвсэгт хүчний асуудал эрхлэх хорооны сонсгол дээр мэдэгдэв.

Саяхан солонгосын эстрадын ертөнцийн амьдралд нэгэн чухал үйл явдал боллоо. Дуучин Райн /Rain /армид хугацаат цэргийн алба хаагаад иржээ. Өмнөдийн бүх эрчүүдийн нэгэн адил тэр хоёр жил орчим, нарийндаа бол 21 сар хугацаат алба хаажээ.

Афганистанд үндэсний эвлэрэл тогтоох үйл явц НҮБ-ын хяналтад байх ёстой гэж ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Дмитрий Мезенцев үзэж байна.

Японы Киотогийн их сургуулийн ажилтанууд Panasonic корпорацтай хамтран цөл газрыг үр ашигтай зүлэгжүүлэхэд зориулсан технологийг боловсруулаад байна.

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг  тагнуулын ажилтан асан Эдвард Сноуденыг нууцын зэрэглэлтэй мэдээллүүдийг илчилснээс хойш, нууцын зэрэглэлтэй мэдээллүүдийг хадгалах шинэ дүрэм нэвтрүүлээд байна.

Долоодугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2013