×
Дэлхий дахинд, 18 Долоодугаар сарын 2013

Сирид химийн зэвсэг хэрэглэсэн хэрэг явдлыг мөрдөн байцаах НҮБ-ын төлөөлөгчдийн тэргүүн Аке Сельстрем ирэх долоо хоногт тус улсад аялах урилга авсан тухай НҮБ-ын төлөөлөгч Мартин Несирки сэтгүүлчдэд мэдээллээ.

Панамын эрх баригчид умард солонгосын саатуулагдаад байгаа усан онгоцны 35 гишүүдэд нийгмийн аюулгүй байдалд заналхийлсэнтэй холбогдуулан албан ёсоор ял тулгаад байна гэж британий Би-би-си корпорац уламжлав.

Дэлхийд томоохонд тооцогдох Монголын Оюу Толгойн алтны орд газрын хянах Rio Tinto нь Монгол улсын эрх баригчидтай төслийн боловсруулалтын асуудлаар ерөөс тохиролцож чадахгуй байна. Засгийн газар, Rio Tinto компаний хооронд маргаантай 22 асуудал байна.

Японы түүхэнд анх удаагаа жирийн иргэн хүн тус улсын бодлого болон эдийн засагт нөлөөтэй хүчирхэг нэгэн байгууллагын тэргүүний эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргав. Энд Японы “Ямагути-гуми” гэмт хэргийн синдикатын тухай яригдаж байна.

Хятад улс Зүүн Хятадын тэнгист Дяоюйдао (Сенкаку) маргаан үүсгэсэн арлуудын ойролцоо үргэлж эргүүл хийсээр байна гэж өнөөдөр БНХАУ-ын Улсын далай судлалын газар мэдээлэв.

7-р сарын 18-нд дэлхий дахинаа Нельсон Манделагийн олон улсын өдрийг тэмдэглэдэг. 2009 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблей, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсын анхны хар арсьт ерөнхийлөгчийн төрсөн өдөрт зориулж ийм шийдвэр гаргасан байна.

ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноуден өөрт нь байсан хэдэн мянган нууц баримт бичгийг ХМХ-ийн мэдэлд шилжүүлсэн хийгээд чухам ямар баримт бичгийг зарлан мэдээлэхэд нөлөөлж чадахгүй гэж Guardian сонины сэтгүүлч Глени Гриноулд америкийн MSNBC телевизийн сувагт ярилцлага өгөх үеэрээ мэдэгдлээ.

Панамын эрх баригчид зэвсэг тээвэрлсэн умард солонгосын «Чхончхонган» хөлөг онгоцыг шалгаж үзэх хүсэлт НҮБ-д тавьсан тухай өнөөдөр «Ройтер» агентлаг Панамын аюулгүй байдлын сайд Хосе Рауль Мулиногийн мэдээллээс иш татан уламжлав.

Энэтхэгийн Бихар муж улсын эрх баригчид хүүхдүүд хордож нас барсан хэргээр анхны хүмүүсийг баривчлав.

Өнөөдөр дэлхий дахин хүний эрхийн төлөө нэрд гарсан тэмцэгч, ӨАБНУ-ын анхны хар арьст Ерөнхийлөгч Нельсон Манделагийн өдрийг тэмдэглэж байна. Өнөөдөр тэрээр 95 нас хүрлээ.

Долоодугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2013