×
Дэлхий дахинд, 17 Долоодугаар сарын 2013

Америкийн McDonalds компани Вьетнамын эдийн засгийн нийслэл хот Хошиминд 2014 оны эхээр түргэн хоолны зоогийн газрын анхны салбараа нээн ажлуулах гэж байна.

Хятадын CNNC улсын атомын корпорац шинэ технологийг ашиглан уран олборлох урьд үзэгдээгүй гүнзгий цооног өрөмдөв.

Хятадын «Юньзинь» хөрөнгө оруулалтын сан Оросын Амар муж дахь Гаринский төмөр хүдрийн орд газрыг эзэмшихэд бараг 1,4 тэрбум доллар оруулахад бэлэн байна.

АНУ Афганистанаас гарч явахдаа тус улсыг хагас нуралтын байдалтай төдийгүй афганы газарт хэдэн зуун сая доллар булаастай үлдээж байна.

«Аль-Каида» олон улсын террорын сүлжээ сөрөг Сирийн чөлөөт армийг Сири улсын хойт нутгаас шахан зайлуулж, тэнд лалын улс цогцлон байгуулах төлөвлөгөөтэй байна гэж сирийн босогчдын төлөөлөгч арабын «Аш-шарк аль-Аусат» сонинд ярилцлага өгөн мэдээлжээ.

Өмнөд Солонгосын Зэвсэгт хүчний сөнөөгч онгоцнууд Аляскад болох АНУ-тай хамтарсан олон улсын цэргийн сургуулилтуудад оролцоно гэж Өмнөд Солонгосын ЗХ -ний штаб өнөөдөр уламжлав.

Орос, монголын эрдэмтэд эртний хөхтөний хэлхээ ясны нэг хэсгийг олж илрүүлэв. Эрдэм шинжилгээний анги монголын Говь нунагт ажиллажээ. Сүүлийн 40 жилд анх удаа хосгүй олдвор эртний цэрдийн галавын палеонтологийн цуглуулгыг аривжуулав.

Олон улс орнуудаас тэр тусмаа Оросоос орогнох эрх хүсэж буй үндэсний аюулгүй байдлын газрын ажилтан асан Эдвард Сноуден, улс төрийн цагаачлалын ач холбогдлыг хүний эрх, ардчилалын хөгжилтэй уялдан эргэн харахад хүргэж байна.

Долоодугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2013