×
Дэлхий дахинд, 15 Долоодугаар сарын 2013

Америкийн Apple корпорац БНХАУ ын эрх баригчидтай хамтран Хятадын нэгэн иргэн эмэгтэй iPhone утсаа энэглэж байгаад цахилгаанд цохиулж амиа алдсан тухай мээдэллүүдэд нарийн шалгалт явуулна.

Японы IHI машин угсралтын томоохон корпорац дэлхийд анх удаагаа замгаар нисэхийн биотүлш үйлдвэрлэхээр болоод байна.

Пакистаны талибуудын хөдөлгөөн хуаран байгуулж, өөрийн хэдэн зуун дайчдыг сирийн ерөнхийлөгч Башар Асадын эсрэг дайтаж байгаа Сирийн босогчид руу илгээв.

Вьетнамын төвийн нутгуудад денге өвчин дахин тархасны улмаас хэдэн мянган хүн өвчилсөн тухай мэдээ ирээд байна. Аюултай өвчний халдвар авсны улмаас тус улсад 10 хүн нас баржээ.

Өмнөд Солонгос, АНУ-ын хооронд кибер аюулгүй байдлын салбарт хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэгдсэн уулзалтыг ирэх долоо хоногт явуулна. Энэ бол сүүлийн хоёр жилд зохиогдож байгаа хоёр дахь уулзалт юм.

Иракад өнгөрсөн ням гаригт гарсан цуврал дэлбэрэлтийн улмаас доод тал нь 38 хүн амиа алдаж, хэдэн арван хүн шархадсан тухай “Ассошейтэд пресс” агентлаг уламжлав.

Өмнөд болон Умард солонгосын төлөөлөгчид өнөөдөр Кэсоны хамтарсан аж үйлдвэрийн цогцолборын ажлыг сэргээх тухай яриа хэлэлцээ эхэллээ.

Долоодугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2013