×
Дэлхий дахинд, 12 Долоодугаар сарын 2013

Турк улс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөх төдий конвенцийн бүх зүйл ангийг хэрэгжүүлсэн дэлхийн анхны цорын ганц улс болсон гэж Туркийн Ногоон хавирган сар төрийн бус нийгэмлэгийн төлөөлөгч Сечиль Шишман мэдэгдэв.

Хятадад Үндэсний спортын 12-р наадамд гаргах нийт хөрөнгийг 78 хувиар хорогдуулж, дөнгөж 130 сая доллар болгоно гэсэн зохион байгуулах хорооны мэдэгдлийг Синьхуа агентлаг тараав.

2013 оны 2-р сард Хятадад мөн төрлийн шувууны ханиад газар авснаас хойш бур 43 хүн нас барсан тухай Хятадын эрх баригчид мэдээлэв.

Умард Солонгосын мэргэжилтнууд пуужингийн хөдөлгүүрийг туршсан тухай америкийн Жон Хопкинсын их сургуулийн шинжээчид мэдээлэв.

Вашингтон Сноудены хэрэг болон хүний эрх, хөрш орнуудтай нутаг дэвсгэрийн асуудлаар үүсгэсэн маргаан  зэрэг асуудлаар Бээжинг шүүмжлэсэн явдал хятад-америкийн стратегийн ба эдийн засгийн яриа хэлэлцээг хүндрүүлэв.

ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноудены хэргийн талаархи Хятадын байр сууринд сэтгэл дундуур байна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама мэдэгдлээ.

Олон улсын санхүүгитйн хямралаас сэрэмжлэхийн тулд дэлхийн банкны системийг өөрчлех хэрэгтэй гэж дэлхийд нэр алдартай Бангладешийн эдийн засагч Мухаммад Юнус «Оросын дуу хоолой» радиод өгсөн ярилцлагдаа мэдэгдэв.

Америкийн хоёр байлдааны хөлөг онгоц египетийн эрэг хавийн нутаг руу зүглэсэн тухай өчигдөр тэнгисийн явган цэргийн корпусын командлагч генерал Жеймс Амос мэдээллээ.

Өнөөдөр туркийн Хатай мужийн Антакья хотод жагсагчид цагдаа нартай ахин мөргөлдөв. Маш олон жагсагч хотын төвд зөвшөөрөл авалгүй цугларч, цагдаа нарыг чулууджээ.

АНУ-ын эрх баригчдаас Хятадад биш улс оронд нь хүний эрхийг хэрхэн хангаж байгаа асуудалд анхаарал тавьбал зохино гэж БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн Ян Зечи мэдэгдэв.

Долоодугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2013