×
Дэлхий дахинд, 10 Долоодугаар сарын 2013

Хятадын эрдэмтэд 100 мегапиксельтнй фото зургийн аппаратыг зохион бүтээжээ. Энэ тухай БНХАУ-ын ШУА-иас уламжлав.

Сөүлд 13 дахь удаагаа Олон улсын “Нано Корея 2013” үзэсгэлэн зохиогдов. Дэлхийн чанартай томоохон хэмжээний энэ чуулганд 13 орны 330 гаруй  компаниуд оролцов.

Бостоны гүйлтийн уралдааныг зохион байгуулсан сэжигтэн Жохар Царнаевын шүүх ажиллагаа өнөөдөр болно.

Хятадын Сычуань мужийн Жунсин хотод хөрс гулсалтын улмаас газрын дор 30-40 хүртэл тооны хүн газрын хөрсөнд амиа алджээ.

“Лалын ахан дүүс” хөдөлгөөний төлөөллүүд тус улсын шинэ засгийн газрын бүрэлдэхүүнд орохгүй гэж өнөөдөр исламын хөдөлгөөний спикер Мухаммед Судан уламжлав.

7-р сарын 9-нд Орос улс НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнд Сирид засгийн газрын хүчин бус, харин сөрөг хүчнийхэн химийн зэвсэг хэрэглэсэн тухай баримт нотолгоонуудыг гардуулав.

Сирид ажилласан оросын шинжээчид Сирийн Алеппо мужид үйлдвэрийн бус химийн зэвсгийг хэрэглэсэн гэж тогтоов. Энэ бол гар хийцийн зарин байсан байж мэднэ гэж НҮБ-ын дэргэдэх ОХУ-ын байнгын төлөөлөгч Виталий Чуркин сэтгүүлчдэд мэдэгдэв.

Япон улс Бээжинг тэнгисийн хилийг өөрчлөх эрсдэлтэй алхам гаргаж байгаа хэмээн буруушаасан байна. Энэ тухай өчигдөр гарсан Японы БХЯ-аас тус улсын ерөнхий сайд Синдзо Абэд өргөн барьсан долоо хоног тутмын шинэ тайланд дурьджээ.

АНУ-ын сенатын тагнуулын хороо болон Конгрессын төлөөлөгчид ерөнхийлөгч Обамаг сирийн сөрөг хүчнийхэнд үзүүлж байгаа цэргийн туслалцааны санхүүжүүлэлтэнд хатуу хязгаарлалт тогтоохыг уриалжээ.

Египетийн шинэ ерөнхий сайд Хазем Беблави хийсэн мэдэгдэлдээ, “Лалын ахан дүүс” хөдөлгөөний төлөөлөгчдөд шинэ Засгийн газарт орж ажиллах  санал тавина”гэжээ.

Өнөөдөр Улаанбаатар хотод Монгол улсын ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол боллоо.

Долоодугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2013