×
Дэлхий дахинд, 5 Долоодугаар сарын 2013

Хятад-энэтхэгийн хил дээр энх амгалан, тогтвортой байдлыг хэвээр хадгалах, олон улсын ба бүс нутгийн аюулгүй байдлыг хангах түүнчлэн цэргийнхэн солилцох асуудал Энэтхэгийн БХ-ын сайд А. Куриан Энтонийн Хятадад хийж эхлэсэн айлчлалын явцад анхаарлын төвд байна.

Египетийн ГХЯ-ны тэргүүн Мухаммед Камель Амр улс оронд нь улс төрийн ямар үйл явдал болж байгаа тухай ОХУ-ын ГХ-ийн сайд Сергей Лавровад мэдээлэв. Египетийн сайд утсаар ярилцахдаа Ереөнхийлөгч Мухаммед Мурсийг огцоруулсан явдал египетийн ард түмний хүсэл эрмэлзэлд нийцэж байна.

Боливийн ерөнхийлөгч Эво Моралес хийсэн мэдэгдэлдээ, Болив дахь АНУ-ын ЭСЯ-ыг онгоцны сөргөлдөөнтэй холбогдуулан хааж мэднэ гэжээ.

Орос улс дэлхийн хамгийн баян орнуудын жагсаалтанд оржээ. Дэлхийн банк жил тутмын чансааг тодорхойлох хүрээнд Орос улсыг хүн амын “дундаас дээш” орлоготой бүлгээс “өндөр орлоготой” улс орнуудын бүлэгт оруулжээ.

Египетийн төрийн тэргүүний үүрэг түр гүйцэтгэгч Адли Мансур улс орныхоо улс төрийн бүх хүчин түүний дотор «Лалын ахан дүүс» хөдөлгөөнд хандан хамтран ажиллахыг уриалав. Тус хөдөлгөөний бараг бүх удирдагч болон хэдэн зуун идэвхтнийг баривчилжээ.

Энэ оны 2 дахь улиралд урьд үзэгдээгүй их хэмжээний орлого авсан гэж өмнөд солонгосын Samsung Electronics цахим бүтээгдэхүүн үйлдвэрлэгч тэргүүлэх компани өнөөдөр мэдээллээ.

Европын парламентын бүх долоон фракцийн удирдагчид ЕХ-ны гишүүн орнуудын төлөөлөгчдийн газруудын эсрэг америкийн тусгай албадын тагнан турших ажиллагааг мөрдөн байцаахыг парламентын иргэний эрх чөлөө, хууль цааз, дотоод хэргийн хороонд даалгав.

Өнөөдөр Энэтхэг улсад нийт хүн амынхаа гуравны хоёрыг хүнсний бүтээгдэхүүнээр баталгаатай хангах нийгмийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ. Энэ нь дэлхийн томоохон хөтөлбөрийн нэг юм.

Умард Солонгосын хамгийн их туршлагатай хашир дипломат ажилтны нэг Ким Ге Гван зургаан талын хэлэлцээг сэргээх асуудлаар Москвад зөвлөлдөв.

Өнгөрсөн лхагва гаригт тус улсын ерөнхийлөгч Мухаммед Мурсийг огцруулаад байгаа Египетийн арми чөлөөтэй үг хэлэх, эсэргүүцлийн жагсаал явуулахад баталгаа өгч байна гэж армийн комнадлалын мэдэгдэлд дурьджээ.

Египетийн Каир хотын баруун өмнөд хэсгийн Гизе дүүрэгт армийн зэвсэгт хүчний нэгтгэлүүдийн огцруулаад байгаа ерөнхийлөгч Мухаммед Мурсигийн талынхантай сөргөлдөөн гарчээ. Энэ тухай “Аль-Жазира” телевизийн суваг уламжилжээ.

Долоодугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2013