×
Дэлхий дахинд, 4 Долоодугаар сарын 2013

Өмнөд Солонгос тус улсыг өсөн нэмэгдэж байгаа киберзаналхийллээс сэргийлэх болон засгийн газар хоорондын энэ салбарын харилцан ажиллагааг нэмэгдүүлэхийн тулд 2017 онд 5000 шинжээчийг бэлтгэнэ.

Японы ерөнхий сайд Синдзо Абэгийн тус улсын хөрш зэргэлдээ Азийн бусад орнуудтай Дэлхийн хоёрдугаар дайн дуусах хүртэлх үеийн харилцааг хэлэлцэхийг хүсэхгүй байдал нь харамсал төрүүлж байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Германы канцлер Ангела Меркель нар ЕХ-ны гишүүд тухайлбал Герман улсын эсрэг АНУ-ын тагнан турших ажиллагааны асуудлыг хэлэлцхийн тулд уулзахаар тохиролцсон тухай өнөөдөр Цагаан ордон мэдээллээ.

Өнөөдөр АНУ-ын Тусгаар тогтнолын өдөр эсэргүүцэгчид 100 гаруй хотод ийм үйл ажиллагаа явуулахаар төлөвлөжээ. Restore the Fourth хөдөлгөөн хувийн амьдрал халдашгүйг тогтоосон АНУ-ын Үндсэн хуулийн 4 дэх засварыг даган мөрдөхийг эрх баригчдаас шаардаж байна.

Өнөөдөр Адли Мансур төрийн тэргүүний үүрэг түр гүйцэтгэгчийн хувьд тангараг өргөв.

Монгол улсын засгийн газрын Сэлэнгэ мөрний гол голдрил дээр Шүрэнгийн Усан цахилгаан станцыг барьж байгуулах төлөвлөгөө нь Монголд төдийгүй, үүнтэй зэрэгцэн орших оросын нутаг дэвсгэрт хүчтэй хор хөнөөл учруулж мэдэх юм.

Египетэд засаг солигдов. Ерөнхийлөгч Мухаммед Мурсийн эсрэг ард олны тэмцэл хөдөлгөөн олон өдөр үргэлжлэсний дараа цэргийнхэн Ерөнхийлөгчийг огцоруулав. Үндсэн хуулийг хучингүй болгожээ.

Боливийн засгийн газар ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноуденыг АНУ-д албадан буцаах боломжийн тухай Вашингтоны мэдүүлгийг авч үзэхээс татгалзсан тухай Боливи улсын ГХЯ мэдээлэв.

Орос улс египетийн улс төрийн бүх хүчинд хандан өнөөгийн нөхцөлд тэсвэр тэвчээртэй байж, хүч хэрэглэхээс сэрэмжлэхийг уриалж байна гэж өнөөдөр ОХУ-ын ГХЯ мэдэгдэв.

Цэргийнэхэн Ерөнхийлөгч Мухаммед Мурсийг огцруулж, Үндсэн хуулийн шүүхийн удирдагчийг шилжилтийн үеийн төрийн тэргүүнээр томилсноос хойш нефть, алтны үнэ нэмэгдэж байна.

Египетэд болж байгаа үйл явдал «арабын хаврын» хөгжил болсон хийгээд бусад улсын улс төрийн байдалд нөлөөлж мэднэ гэж Холбооны зөвлөлийн олон улсын харилцааны хорооны тэргүүн Михаил Маргелов өнөөдөр ИТАР-ТАСС агентлагт өгсөн ярилцлагдаа тэмдэглэв.

Ерөнхийлөгч Мухаммед Мурсийг огцруулсан цэргийн командлал ерөнхийлөгчийг дэмжиж байсан телевизийн сувгуудын үйл ажиллагааг зогсоосон тухай өнөөдөр араб хоорондын «Аль-Жазира» мэдээллийн агентлаг уламжлав.

АНУ-аас эрэн мөрдөж байгаа ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноудены амь насанд халдах аюул учирч мэднэ гэж өчигдөр Эквадорын ГХ-ийн сайд Рикардо Патиньогийн хэлснээс орон нутгийн ХМХ-үүд иш татсан байна.

Египетийн арми Ерөнхийлөгч Мухаммед Мурсийг баривчлаад БХЯ-ны байшинд байрлуулж тамгын газры нь бас саатуулагдсан ажилтнуудаас тусгаарлуулсан байна. Түүнчлэн «Лалын ахан дүүс» хөдөлгөөний удирдагчдыг баривчилжээ.

Долоодугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2013