×
Дэлхий дахинд, 3 Долоодугаар сарын 2013

Вьетнамын Далат хотын эрдэм шинжилгээний реакторын цөмийн баяжуулсан цацрагт түлшийг «Росатом» корпорацын нэгэн цөмийн үйлдвэрт ахин боловсруулахаар тээвэрлэн шилжүүлсэн.

ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноуденыг тойрсон хэрүүл шуугиан туйлдаа хүрэв. Түүнээс болж Боливи Улсын Ерөнхийлөгчийн нисэх онгоцыг дипломат халдашгүй эрхгүй болгов.

Женевэд НҮБ-д суугаа Боливи Улсын элчин сайд Анхелика Наварро Йанос Боливийн Ерөнхийлөгч Эво Моралесын онгоцонд нэгжлэг хийснийг «түрэмгийлэл» хэмээн нэрлэж, олон улсын хууль тогтоомжийг зөрчсэн хэрэг гэжээ.

Энэтхэгийн хойд Уттаракханд муж улсаас хөрсний нуралт, үерээс болж 110 мянга гаруй хүнийг нүүлгэсэн тухай өнөөдөр орон нутгийн ХМХ-үүд уламжлан мэдээллээ.

ПДХ систем болон СДЗ-ийн тухай сэдвүүдийг 8-р сарын 9-нд болох америк-оросын “2+2” уулзалтаар хэлэлцэх болно.

Египетийн арми ард түмнийхээ төлөө цус урсгахад бэлэн байна гэж Зэвсэгт хүчний дээд зөвлөл Ерөнхийлөгч Мухаммед Мурси албан тушаалаа хугацаанаас өмнө орхихоос татгалзсны дараа мэдэгдэв.

Япон улс Хятадын Зүүн-Хятадын тэнгист хий олборлох тавцанг байрьж байгаа тухай мэдээллүүдэд түгшиж байгаагаа илэрхийлэв. Энэ тухай өнөөдөр Японы сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихидэ Суга мэдэгдэв.

Боливийн ГХЯ-ны тэргүүн Давид Чокеуанка АНУ-ын ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноуден боливийн ерөнхийлөгч Эво Моралессын онгоцоор Москвагаас ниссэн тухай мэдээллийг няцаав.

Египет улсын ерөнхийлөгч Мухаммед Мурсигийн огцрохоос татгалзсан явдал нь тус улсад иргэний дайн эхлэхийг харуулж байна гэж өнөөдөр египетийн сөрөг хүчний үндэсний авралын фронтын төлөөлөгч Халед Даул мэдэгдэв.

Долоодугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2013