×
Дэлхий дахинд, 1 Долоодугаар сарын 2013

ЕХ АНУ -аас саяхны хэвлэлүүдэд гарсан америкийн тусгай албаныхны тагнуулын үйл ажиллагааны тухай болон европын орнуудын төлөөлөгчдийн яриа хэлэлцээрүүдийн талаарх мэдээллүүдэд тайлбар өгөхийг шаардав. Энэ тухай Европын дипломатын тэргүүн Кэтрин Эштон мэдэгдэв.

Энэтхэгийн хойд хэсгийн Уттаракханд мужид үер болж, хөрсний гулсалт явагдсаны улмаас гурван мянга орчим хүн сураггүй алга болоод байна.

АНУ-ын тусгай албаныхан ЕХ-ны бүтцүүдийн ажлын байруудыг чагнаж байсантай холбоотой дуулиант хэрэг бол олон улсын эрхийн салбарт хоёрдмол стандарт гарч байгаагийн илрэл. Энэ тухай ОХУ -ын хүний эрхийн Бүрэн эрхт төлөөлөгч Константин Долгов өнөөдөр байр сууриа илэрхийлэхдээ, Вашингтон “ энэхүү дуулиант явдлаас АНУ –ын олон улсын өмнө хүлээсэн үүрэгт холбогдуулан зохих дүгнэлтүүдийг” хийнэ байх гэж найдаж байна гэжээ.

АНУ-ын байнгын хяналттай холбоотой дуулиан ням гаригт /6-р сарын 30 /шинэ “европын эргүүлэгт” орж, Цагаан ордонд маш эвгүй уршиг заналхийлж байна.

Японы Засгийн газар америкийн тусгай албаныхны Вашингтон дахь тус улсын элчин сайдын яамны утасны яриаг байнга сонсож байсан тухай мэдээллийг өнөөдөр тогтуун хүлээж авлаа.

Долоодугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2013