×
Дэлхий дахинд, Долоодугаар сар 2013

НУ-ын БХЯ-ны тэргүүн Чак Хейгел Египетийн БХ-ын сайдад хандан эсэргүүцлийн жагсаалын хариуд цэргийнхний авч байгаа арга хэмжээг зөөлрүүлэхийг уриалсан тухай Пентагон мэдээлэв

Египетийн ерөнхий прокурор Хишам Баракат жагсагчдыг Каирын талбайнуудаас шахан зайлуулах тодорхой төлөвлөгөө олгохыг ДХЯ-аас шаардав

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга нарын газраас Сирид энхийг сахиулах ажиллагаа явуулах төлөвлөгөөг боловсруулж байгаа боловч улс төрийн үйл явц тус улсад эхэлтэл ийн ажиллагаа явуулах аргагүй

АНУ-ын Форт Мид баазад цэргийн шүүх Брэдли Мэннинг цэргийг шийтгэх тогтоол гаргав. Нууц олон зуун мянган баримт бичгийг Wikileaks сайтад уламжласан Мэннингэд тагнан турших ажиллагаа явуулж, улсын өмчийг хулгайлж, луйвардаж, тушаалыг биелүүлэхээс татгалзсан зэрэг ял ноогдуулав. Гэвч шүүх дайсанд тусласан гол хэргээр түүнийг зөвтгөсөн нь шуугиант мэдээ болов

Иран улс 2014 оны дундуур, цөмийн зэвсэг бүтээхэд хангалттай ураны нөөцтэй болно гэж Америкийн ШУ, олон улсын аюулгүй ажиллагааны хүрээлэнгийн илтгэлд өгүүлжээ

Москва руу явах санал Холбооны мөрдөн тагнах товчооноос авсан гэж «Шереметьево» нисэх онгоцны буудлын дамжин өнгөрөх бүсэд байгаа ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноудены эцэг Лон Сноуден батлав

Америкийн армийн жагсаалын цэрэг, Wikileaks cайтын мэдүүлэгч Брэдли Мэннингэд тагнан турших ажиллагаа явуулж, нууц баримт бичгуудийг хулгайлсан ял ноогдуулсан

АНУ-ын нийслэлд палестин-израилийн зөвлөлдөх уулзалт ажлаа эхлүүлээд байна. Уулзалтын гол зорилго Палестин улсыг байгуулах тухай асудал дээр тохиролцоонд хүрэх. Израиль, Палестин нь бараг гурван жил шууд ярилцлага явуулахаас татгалзсан. Одоогийн шатны ярилцлагаас шуурхай хурдан үр дүн хүлээхийн хэрэггүй юм

Сирид хэдэн жил үргэлжилж байгаа зэвсэгт мөргөлдөөн тус улсын эдийн засагт 60-80 тэрбум долл. хохирол учруулжээ

ЕХ-ны тэргүүн Кэтрин Эштон мягмар гаригийн шөнө Египтийн огцруулсан ерөнхийлөгч Мухаммед Мурситэй уулзсан тухай египтийн “Аш Шурук” сонин уламжлав

АНУ -ын ерөнхийлөгч асан Жимми Картер ойрын үед Умард солонгост очихоор төлөвлөж байна. Тэрээр америк гаралтай Кеннет Бэг суллуулахыг оролдох болно. Энэ тухай өмнөдийн ХМХ –үүд Вашингтон дахь дипломат эх сурвалжуудыг иш татан уламжилж байна.

ЕХ ны гадаад хэргийн дээд төлөөлөгч Кэтрин Эштон Мали улсын ерөнхийлөгчийн сонгуулийн нэгдүгээр шат тайван, эмх замбараатай байдал дунд явагдсанд сэтгэл хангалуун байна, ингэхдээ сонгуулийн саналын хуудсуудыг тоолох ажил үргэлжилж байна.

Өнөөдөр оросын «Прогресс» сансрын ачаа тээврийн хөлгийг ОУСС-д амжилттай залгав. Энэ сансрын хөлгөөр янз бүрийн 2,5 тонн ачаа түүний дотор хүнсний бүтээгдэхүүн, ус болон агаар, хүчил төрөгчтэй баллон, түлш, тоног төхөөрөмж станцад хүргэжээ

Энэ долоо хоногт сирийн хямралын асуудлаар цэргийн ба дипломат ажиллагааг эрс идэвхжүүлэв. ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нар утсаар удаа дараа ярилцаж, женевийн сирийн асуудлаархи хэлэлцээний бэлтгэлийг авч үзэж хэлэлцэв. Түүнчлэн 7-р сарын 26-нд Нью-Йоркод НҮБ-ын АЗ-ийн 15 гишүүн улсын төлөөлөгчид сирийн сөрөг хүчинтэй уулзав

АНУ-ын дэд ерөнхийлөгч Жозеф Байден энэ намар Хятад, Япон улсуудад айлчлах төлөвлөгөөтэй байна. Өчигдөр Сингапурт тэрээр америкийн агаарсансрын «Пратт энд Уитни» компанийн үйлдвэрт үг хэлж, энэ тухай мэдээлэв

АНУ ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноуденыг эрүүдэх, цаазаар авах ял ноогдуулахаас хамгаалах баталгаа өгч байна. Ерөнхий прокурор тусгай захидалддаа америк хүний хэрэг шүүн таслаж, цаазаар авах ял ноогдуулахгүй гэж оросын эрх баригчдад амлав. АНУ Сноуденыг албадан буцаахыг шаардсаар байна

Өчигдөр Киевэд Орос загалмайтны шажинтай болсоны 1025 жилийн ойн баяр ёслолд оролцсон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины Ерөнхийлөгч Виктор Януковичтай хамт өнөөдөр Севастопольд хүрэлцэн очиж, Оросын Усан цэргийн флот болон Украины флотын баярын арга хэмжэнуудэд оролцоно

Дэлхийн хамтын нийгэмлэг өчигдөр Алеппо хотоос баруун 20 км зайтай орших Хан-эль-Асаль хотод хэт даврагсадын үйлдсэн аллага хядлагыг анхаарахгүй байж чадахгүй

Египетийн эрх баригчид жагсаал тайван хийхийг бүрэн хариуцаж, улс орныхоо бүх оршин суугчийн аюулгүй байдлыг хангах ёстой гэж өчигдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун мэдэгдэв

Тагнуулын төв газрын ажилтан асан Эдвард Сноудены аав, ерөнхийлөгч Барак Обамад, хүүг нь хуулиар мөрдөж байгаагаа зогсоохыг шаардсан захиа илгээжээ

Өмнө нь
Долоодугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2013