×
Дэлхий дахинд, 29 Зургаадугаар сарын 2013

Хятадын Sinopec компани “Миссисипи лайм ” АНУ-ын нефть-хийн орд газрыг 50 хувийн үнэт цаасыг 1,02 тэрбум долл. худалдан авсан тухай хятадын компани уламжлав.

Өмнөд Солонгос, Хятад улсууд нь БНАСАУ-ын цөмийн хөтөлбөр бүс нутаг, дэлхий дахинд хүчтэй заналхийлж байгаа гэдэг дээр нэгдсэн байр суурьтай байгаа төдийгүй, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс чөлөөтэй болгохын тулд нягт хамтран ажиллах төлөвтэй байна.

Японы эрх баригчид дэлхийд анх удаагаа эсийн түвшинд /iPS/ гаргаж авсан үйл олон талын ажиллагаатай эрхтэн шилжүүлэн суулгах туршилтуудыг явуулах албан ёсын зөвшөөрөл өгчээ.

Хятадын эрх баригчид БНХАУ-ын Түвдийн Өртөө засах орны Лхасын ойролцоох буддийн шашны Гандан хийдийн лам нарт дээрхийн гэгээн XIV Далай ламын гэрэл зургийг ил тавихыг зөвшөөрчээ.

Өнөөдөр Брунед Зүүн-Өмнөд Азийн орнуудын/АСЕАН/ ГХЯ-ны тэргүүн нарын ДХУ ажла эхлэнэ. 7-р сарын 2-ны өдөр хүртэл үргэлжилэх уг арга хэмжээнд ОХУ-ын төлөөлөгчид оролцож байна. ДХУ-ын чухал сэдвүүдийн нэг байгалийн гамшигтай хамтран тэмцэх асуудал байх юм.

Өнгөрсөн баасан гаригт Египет улсад гарсан жагсагчдын мөргөлдөөнд хоёр хүн амь үргэдсэний дотор нэг нь америкийн иргэн байв. Түүнчлэн үймээнд хэдэн арван хүн шархадсан байна.

Зургаадугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2013