×
Дэлхий дахинд, 28 Зургаадугаар сарын 2013

НАСА-ийн инженерүүд Pegasus XL пуужин хөөргжээ. Пуужин Нарны аймгуудыг судлах зориулалттай IRIS телескопыг сансарт хүргэнэ.

Өнөөдөр Японы агаар сансрын агентлаг олон удаа ашиглах сансрын далавчит пуужинг туршив.

Америкийн сенат цагаачлалын системийн шинэтгэлийн тухай хуулийн төслийг сайшаасан тухай өнөөдөр британийн ВВС телевиз радиогийн корпораци мэдээллээ.

1950 оны 6-р сарын 28-нд умард солонгосын цэргүүд Сөүл хотыг эзлэн авчээ.Өмнөд солонгосын цэргийн ажиллагаа эхэлснээс хойш гурав-дөрөвхөн хоногийн хугацаанд нийслэл хот эзлэгдсэн нь Умард Солонгосын хувьд солонгосын дайны бүх цаг үеийн хамгийн бахдам амжилт байлаа.

НҮБ-ын АЗ Голан дахь энхийг сахиулагчдын мандатын хугацааг энэ оны эцэс хүртэл сунгаж, тэдний тоог 1250-нд хүргэж нэмэгдүүлэв.

ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноуден хүсвэл, түүнийг улс орондоо оруулахад бэлэн байна гэж Венесуэлын Ерөнхийлөгч Николас Мадуро мэдэгдсэн.

Энхийн атомын хөгжлийн хэтийн төлөв, аюулгүй байдал «Атомын энерги ХХ1 зуунд» сэдэвт олон улсын бага хурлаар хэлэлцсэн гол сэдэв боллоо.

Москва Саудын Аравийг оролцуулан хэд хэдэн улсад хандан Сирид олон улсын террористуудыг санхүүжүүлж зэвсэглэхээ болихийг уриалж байна гэж өчигдөр орой ОХУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Александр Лукашевич мэдэгдлээ.

ТГ хэдэн жилийн турш дэлхий даяар мэдээлэл цуглуулан авч, цахим албадыг мөрдөж байсан гэж британийн «Гардиан» сонинд Эдвард Сноуденоос авсан баримт бичгүүдийг үндэслэн бичжээ.

Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн үр дүнгээр улиран сонгогдсон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тангараг өргөх ёслол 7-р сарын 10-нд болно.

Өмнөд Солонгосын ГХЯ-ны тэргүүн Юн Бен Се, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Кэрри, Японы ГХ-ийн сайд Фумио Кисида нар даваа гаригт Брунейд бус нутгийн аюулгүй байдалд зориулсан форумын хүрээнд хэлэлцэнэ

ШУӨЗО-нд үймээнд 35 хүн хэлмэгдсэн тухай өнөөдөр «Франс Пресс» агентлаг хятадын ХМХ-ийн мэдээллээс иш татан уламжлав.

Зургаадугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2013