×
Дэлхий дахинд, 26 Зургаадугаар сарын 2013

Монгол улсад ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт дууслаа. Төрийн тэргүүний сонгуульд 1,07 сая иргэн саналаа өглөө .

Япон улсын БХЯ Зүүн-Хятадын тэнгисийн Сенкаку /Дяоюйдао/ арал руу дайралтаас хамгаалах үүднээс 400-500 км алсын тусгалтай өөрийн баллистик пуужингуудыг бүтээх тухай асуудлыг хэлэлцэж байна.

Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуулийн ирц орон нутгийн цагаар 19:00 улс даяар 57,73 хувьд хүрчээ.

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама цаг уурын өөрчлөлттэй тэмцэх шинэ ажлын төлөвлөгөөг бүх нийтэд зарлав.

Орос улсын Сонгуулийн төв комиссийн ажиглагчдын хувьд өнөөдрийн Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуулийн хамгийн сонирхолтой туршлага бол цахим бүртгэл болон цахим санал хураалтын системийг хэрэгжүүлсэн явдал байв.

Өнөөдөр хар тамхитай тэмцэх дэлхийн өдөр. Холбогдох тогтоолыг НҮБ 1987 онд батласан.

Катарын эмир улс орноо хувьсгалт байдалд оруулахаас сэрэмжлэхийн тулд эрх мэдлээ залгамжлуулсан юм.

Иран,Оросын хоорондын харилцааны хөгжил Иран улсын гадаад бодлогод онцгой байр эзлэнэ гэж Иран улсын Ерөнхийлөгчээр сонгогдсон Хасан Рухани мэдэгдлээ.

Орос улс өөрийн нутаг дэвсгэрт монголын үхрийн мах нийлүүлэх сонирхолтой ялангуяа, сибирийн бүс нутгуудад. Энэ тухай Монгол улс дахь ОХУ-ын Элчин сайд Виктор Самойленко ИТАР-ТАСС агентлагт өгсөн ярилцлагадаа мэдэгдэв.

Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуульд ажиглагчаар оролцож байгаа ОХУ-ын ажиглагчид сонгуулийн санал хураалтын явц болон болзошгүй зөрчлүүдийн талаар сонгууль дуусахаас өмнө тайлбар өгөхөөс татгалзав.

Өнөөдөр Хятадын баруун-хойд хэсэгт орших ШУӨЗ0-нд гучаад хүн эмх замбараагүй байдлын золиос болсон тухай «Синьхуа» хороо мэдээлэв.

Өрнөдийн тэргүүлэх ХМХ-үүд Эдвард Сноуденоос олгосон америкийн тусгай албадын үйл ажиллагааг илчлэсэн материалуудыг нийтлээд одоо түүний үйлийн нууц шалтгааныг олж илчлэхийг оролдож байна.

Сирийн чөлөөт армийн командлагч генерал Садим Идрис «Оросын дуу хоолой» радиогоор үг хэлж, сөрөг хүчний төлөөлөгчдийг «Женева-2» олон улсын бага хуралд оролцуулах болзолыг дурдав.

Гадаадын хөрөнгө оруулагчид ялангуяа, Орос улсын хөрөнгө оруулагчид Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуулийн дараа тус улсын хөрөнгө оруулалтын орчин сайжирна гэдэгт найдаж байна.

Сирийн асуудлаархи олон улсын бага хуралд оролцох асуудлыг сирийн сөрөг хүчинтэй уялдуулан зохицуулсаар байна гэж АНУ Орос улсад батлан илэрхийлсэн.

Багийн гурван гишүүнтэй хятадын «Шэньжоу-10» сансрын хөлөг сансарт 15 хоног байгаад дэлхийд амжилттай буцаж ирэв. Энэ удаагийн нислэг нь Хятадын сансар судлалын түүхэнд хамгийн удаан үргэлжлэсэн жолоодлогт сансрын хөлгийн нислэг боллоо.

ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноуден хоргодох эрх өөртөд нь олгохыг хүсвэл асуудлыг авч үзэхэд Венесуэл бэлэн байна гэж тус улсын Ерөнхийлөгч Николас Мадуро мэдэгдэв.

ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноуден Вашингтоны сүрдүүлгээс болж Орос улсад үүрд үлдэж мэднэ гэж WikiLeaks веб-сайтын төлөөлөгчдийн мэдэгдэлд өгүүлжээ.

Өнөөдөр Монгол Улсад ерөнхийлөгчийн сонгууль явагдаж эхэллээ. Гурван нэр дэвшэгч төрийн тэргуүүний албан тушаалын төлөө тэмцэж байна.

Зургаадугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2013