×
Дэлхий дахинд, 23 Зургаадугаар сарын 2013

Өнөөдөр Пакистаны хойд Гилгит-Балтистан мужид зэвсэгтэй этгээдүүд Нангапарбат уулын өлмийд майхант лагерьт халдаж, Орос,Украин, Хятадын жуулчдыг буудан хөнөөсэн тухай өнөөдөр Ройтер агентлаг тус мужийн тэргуулэх дэд байцаагчийн мэдээллээс иш татан уламжлав.

АНУ-ын тусгай албадын уйл ажиллагааны тухай мэдээлсэн Эдвард Сноуден Хонконгоос оросын нисэх онгоцны компанийн онгоцоор явсан бөгөөд өнөө орой Москвад хурэлцэн очих тухай өнөөдөр америкийн Үндэсний аюулгуй байдлын агентлагийн хүүчин ажилтны илчлэх жич ярилцлагуудыг нийтлэж байгаа хятадын South China Morning Post сонин мэдээллээ.

Өнөөдөр олон улсын Олимпийн өдрийг дэлхий даяар тэмдэглэж байна. 1948 онд швейцарын Санкт-Морицод Олон улсын олимпийн хорооны 42 -р чуулганаар мөн байгууллагыг үндэслэн байгуулсан өдрийг мөнхжүүлэх шийдвэр гаргажээ.

Өнөөдөр тэмдэглэж байгпаа Олимпийн өдөр спортоор хичээллэхийг Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Жак Рогге бүгдэд уриаллаа.

АНУ-ын Үндэсний аюулгуй байдлын агентлагийн ажилтнууд хятадын иргэдийн цахим захидал харилцааг тагнаж байна гэж АНУ-ын тусгай албадын уйл ажиллагааны тухай мэдээллийг задлан илчлэсэн Эдвар Сноуден мэдээлсэн тухай өнөөдөр хятадын South China Morning Post сонинд бичжээ.

Зургаадугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2013