×
Дэлхий дахинд, 22 Зургаадугаар сарын 2013

Мексикт археологчид майя индианчуудын эртний балгасыг олж илрүүлэв. Урьдчилан мэдээлсэн тоо баримтуудаас үзэхэд тэнд 40 мянга орчим хүн оршин сууж байсан бололтой гэж Ройтер агентлаг экспедицийн тэргүүн Иван Спрайцын мэдээллээс иш татан уламжлав.

СДЗ-ийг хорогдуулах асуудлыг цаашдаа цөмийн зэвсэгтэй гүрэн улсууд төдийгүй атомын зэвсэгтэй орон бүхэнтэй арга буюу авч үзэж хэлэлцэнэ гэж ОХУ-ын ГХ-ийн сайд Сергей Лавров мэдэгдлээ. Сайдын хэлснээр одоо хамгийн гол нь гарын үсэг зураж, батлаж, хэрэгжүүлж байгаа СДЗ-ийн тухай гэрээг бүрэн хэрэгжүүлэх хэрэгтэй.

«Газпром» болон японы компаниудын нэгдэл «Владивосток-СПГ» төслөөр ойлголцох тухай санамж бичигт гарын үсэг зурсан гэж оросын компанийн мэдээлэлд өгүүлжээ.

Өнөөдөр ажиллаж дуусах Петербургийн олон улсын эдийн засгийн форум «мэдлэгийн эдийн засгийн» хөгжлийг чухалчлан үзсэн юм.

Эдийн засгийн гэмт хэрэгтэнд өршөөл үзүүлэх, тээврийн өргөн цар хүрээтэй төслүүдийг хэрэгжүүлэх, тарифын өсөлтийг хязгаарлах нь Орос улсын удирдлагаас эдийн засгаа өрнүүн хөгжүүлэхээр авах зөвхөн хэдхэн арга хэмжээ юм. Ерөнхийлөгч Владимир Путин Санкт-Петербург хотод Олон улсын эдийн засгийн форум дээр улс орныхоо хөгжлийн шинэ шинэ чиг баримжааг тодорхойлов.

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама БНАСАУ-ын талаар онц байдал тогтоосон дэглэмийн үйл ажиллагааны хугацааг нэг жилээр сунгав. Өчигдөр Цагаан ордноос Ерөнхийлөгчийн гарын үсэг зурсан мэдэгдэх бичгийг тараажээ.

Сүүлийн үеийн мэдээ баримтуудаас харахад 575 хүн энэтхэгийн хойд нутагт үерт хэлмэгдэж, 14 мянга орчим хүн сураггүй алга болсон тухай өнөөдөр орон нутгийн сонинууд мэдээлжээ.

Иргэдийн утсаар хийсэн яриаг сэм чагнаж, цахим захидал харилцааг нь нууцаар үзэж байна гэсэн ХМХ-ийн мэдээ баримтуудыг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама ахин няцаав. Ерөнхийлөгч Цагаан ордонд Иргэний эрх, эрх чөлөөний хяналтын зөвлөлийн төлөөлөгчидтэй уулзах үеэрээ энэ тухай мэдэгдэв.

БНАСАУ цөмийн тогтоон барих хүчнээс татгалзахгүй гэж НҮБ-д суугаа тус улсын байнгын төлөөлөгч Син Сон Хо хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв.

АНУ Сирийн агаарын орон зайг хориотой бус болгохоор шийдвэрлвэл Сири улсын байдлыг зохицуулах асуудлаархи олон улсын бага хурлыг тасалдуулж мэднэ гэж өчигдөр ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров өрнөдийн ХМХ-д өгсөн ярилцлагдаа мэдэгдлээ.

Зургаадугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2013