×
Дэлхий дахинд, 21 Зургаадугаар сарын 2013

Эдийн засгийн салбарт Орос улсын стратегийн чиг бодлого Төв Банкны халаа сэлгэлгэ ба Кремлийн засаг захиргаа, Сайд нарын танхимаас үл шалтгаалан өөрчлөгдөхгүй хэвээр байх болно гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн форумын бүгд хуралдаан дээр мэдэгдэв.

«Роснефть» компанийн ерөнхийлөгч Игорь Сечин, Хятадын үндэсний нефть хийн корпорацын ерөнхийлөгч Жоу Зипин нар нефть нийлүүлэх тухай урт хугацааны хэлэлцээрт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн тэргүүн дэд ерөнхий сайд Жан Гаоли хоёр байлцах үеэр гарын үсэг зурав.

Ази Номхон далайн бүс нутгийн орнуудад байгалийн шингэрүүлсэн хийн хэрэгцээ хоёр дахин нэмэгдэх явдал түүний экспортыг аажмаар либералчлах шийдвэр гаргах боломж Орос улсад олгож байна гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Петербургийн эдийн засгийн форум дээр мэдэгдлээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин түлш-эрчим хүчний цогцолборын хүрээнд хэрэглэгч,үйлдвэрлэгч, операторчдыг нэгтгэх зохицуулагч байгууллагыг бий болгохыг санаачлав.

Хятадын «Петрочайна» нефть хийн компани занарын хий дамжуулах улс орныхоо анхны хоолойг баруун-өмнөд Сычуань мужид барьж эхлэв. Гэсэн ч занарын хийг АНУ-ын чанадад таван жилийн дараа их хэмжээгээр олборлож эхлэх бололтой гэж энерги ба олон улсын бодлогын талаар дэлхийд нэрд гарсан Пулитцерын шагналтан Дэниел Ергин Петербургийн эдийн засгийн форум дээр мэдэгдэв.

Өмнөд Солонгос америкийн цөмийн тогтоон барих хэрэгслийн хамгаалалд хэвээр байх болно гэж АНУ тус улсад батлан илэрхийлсэн тухай өмнөд солонгосын ХМХ-үүд дипломат эх сурвалжийн мэдээллээс иш татан уламжлав.

Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох асуудал дээр идэвхтэй ажиллана гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын туслахын албан тушаалд нэр дэвшигч амлав.

Сирийн засгийн газрын цэрэг химийн зэвсэг хэрэглэсэн тухай АНУ ба өрнөдийн хэдэн улсаас авсан мэдээ баримт итгэлтэй биш гэж хараат бус шинжээчид үзэж байна гэж өнөөдөр «Вашингтон пост» сонинд бичжээ.

Өнөөдөр Бразилийн Ерөнхийлөгч Дилма Русеф олон нийтийн жагсааал улс оронд нь үргэлжилж байгаатай холбогдуулан засгийн газрын яаралтай зөвлөлгөөн хийлгэх тухай бразилийн ХМХ-үүд уламжлан мэдээллээ.

Зургаадугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2013