×
Дэлхий дахинд, 20 Зургаадугаар сарын 2013

Хятадын PetroChina нефть хийн компани занарын хий дамжуулах анхны хоолой БНХАУ-д барьж эхлэсэн тухай өнөөдөр хятадын ХМХ-үүд мэдээллээ.

Хятад, Орос улсууд хүмүүсийг худалдах хэрэг явдалтай хийх тэмцэлд хангалттай бус хүчин чармайлт гаргаж байна гэж өгүүлсэн АНУ-ын засгийн газрын илтгэлийг эдгээр хоёр улс шүүмжлэв.

Хятадын сансар судлалын түүхэнд анх удаа тойрог замаас хүүхдүүдэд хичээл заасан тухай өнөөдөр Хятадын төв телевизээр мэдээллээ. «Шэньжоу-10» сансрын хөлгийн багийн гишүүн сансрын нисгэгч Ван Япин багшийн үүрэг гүйцэтгэв.

Орос, Хятад улсууд байгалийн хийн асуудлаар хэлэлцээр байгуулах замд гарсан саад тотгорыг арилгаж байна

Вашингтонд айлчилж байгаа Өмнөд Солонгосын төлөөлөгчдийн тэргүүн Чо Дэ Ён БНАСАУ-тай ямар ч хэлэлцээ хийж эхлэхтэй холбогдуулан урьдчилан илүү хатуу болзол тавихийн төлөө байна гэж өнөөдөр Ренхап агентлаг мэдээллээ.

«Фортум» компанийн дэд ерөнхийлөгч Александр Чуваев:хөрөнгө оруулагчид энергийн салбарыг сонирхож байна.

Батлан хамгаалах түүний дотор ПДХ системийн хүчин зүйлийг харгалзаж л ОХУ,АНУ-ын СДЗ-ийг хорогдуулах тухай өгүүлж болно гэж өнөөдөр Петербургад ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров мэдэгдлээ.

Москва, Вашингтон хоёр АНУ-ы тусгай албад хувийн мэдээ баримтуудыг сонирхон авсан асуудлыг хоёр талын холбоо харилцааны хүрээнд хэлэлцэнэ гэж Москвад ОХУ-ын ГХЯ-ны хүний эрхийн асуудлыг хариуцсан онц эрхт төлөөлөгч парламентын дээд танхимд үг хэлэхдээ мэдэгдэв.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, АНУ-ын зэвсэгт хүчний штабуудын дарга нарын нэгдсэн хорооны дарга Мартин Дэмпси нарын санал Цагаан ордонд хийсэн зөвлөлгөөний үеэр сирийн нутаг дэвсгэрт цохилт өгөх асуудлаар зөрсөн тухай өнөөдөр Bloomberg агентлаг мэдээлэв.

Адольф Гитлерийн «Майн кампф» номыг судлахыг БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун төрийн аппаратынхаа удирдах ажилтнуудад уриалсан тухай мэдээллийг тус улсын засаг захиргаа няцаагаад ийм мэдээллийг зохиогчийг устгана гэж сүрдүүлсэн тухай KCNA агентлагийн сувгаар тараасан мэдээлэлд өгүүлжээ.

Зургаадугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2013