×
Дэлхий дахинд, 17 Зургаадугаар сарын 2013

Энэтхэг улс нь Хятад улсыг 2028 оноос хойш хүн амын тоогоороо дэлхийд тэргүүн байр эзлэнэ. Энэ тухай таамгийг НҮБ-ын шинжээчид гаргажээ. Тэр үед эдгээр хоёр улсын хүн ам тус бүрдээ 1,45 тэрбум болох бөгөөд зууны дунд үе хүртэл үргэлжлэн өсөх аж

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Лондонгийн ажлын айлчлалаа дуусгаад Бэлфастад ирж, тэднээсээ “Их наймын” ДХУ-д оролцохоор Лох-Эрнийг зорьлоо. ОХУ-ын ерөнхийлөгч нь бусад улсын тэргүүн нарын хамт хуралдааныг даргалж байгаа Их британь улсын тэргүүн зорилтуудын хувиар сонгосон асуудлуудыг хэлэлцэхийн хамт, хурлыг даргалах буухиаг хүлээн авч, улс орнуудын тэргүүн нарыг 2014 оны “Их наймын” уулзалт болох Сочи хотод урих юм

Хойд Ирландын “Их наймын” ДХУ-ын өмнө Лондонд болсон Владимир Путин болон Дэвид Кэмерон нарын уулзалтын үндсэн гол сэдэв Сирийн сөргөлдөөн байв. Сирийн сэдвээр хоёр удирдагч дэндүү олон санал зөрөлдөөнтэй байгаа гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ Орос улсын болон Британий нэгдсэн нэг зорилго бол цус асгаруулалтыг зогсоох.

Өнгөрсөн ням гаригт Түркийн ерөнхий сайд Реджеп Тайип Эрдоган стамбулын Зейтинбурну дүүрэгт дэмжигдчийн олон нийтийн цуглаан зохион явууллаа. Энэ арга хэмжээнд түркийн ерөнхий сайдын талын 100 мянга гаруй дэмжигчид оролцов

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Лондонд мэдэгдэхдээ, ОХУ нь Сирид зэвсэг нийлүүлэхдээ олон улсын хууль тогтоомжийг зөрчөөгүй” гэж мэдэгдэв. Өнгөрсөн ням гаригт тэр Их Британий ерөнхий сайд Дэвид Кэмеронтой яриа хэлэлцээр явуулсан

Сирид хямрал болсон 2 жилийн орчмын хугацаанд 5 сая орчим хүн дөрөвөгч болсон байна. Энэ тухай даваа гаригт ОХУ, Беларусь, Молдави, Украин дахь Олон улсын Улаан загалмайн нийгэмлэгийн/ОУУЗН/ мужийн төлөөлөгчдийн тэргүүн Хуан Луис Кодерке Гальиго хэлэв

Одоогийн байдлаар Өмнөд солонгос нь умард солонгосын тулгамдсан асуудлуудыг Хятад, АНУ-тай хэлэлцэх зорилгоор гурван талт уулзалтыг явуулах боломжийг судлаж байна. Энэ тухай өмнөдийн хэвлэлүүд даваа гаригт уламжилжээ

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин 6-р сарын 17-18-ны өдрүүдэд Хойд Ирландад зохиогдох “Их наймын” ДХУ-нд оролцоно. “Их наймын” удирдагчид дэлхийн эдийн засгийн тулгамдсан асуудлууд, Сирийн байдал болон ираны цөмийн хөтөлбөр болоод террорист заналхийллүүдийг сөрөн зогсох асуудлуудыг хэлэлцэх болно

Зургаадугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2013