×
Дэлхий дахинд, 16 Зургаадугаар сарын 2013

Харбины 24 дэх олон улсын худалдаа-эдийн засгийн яармагийн үеэр Орос улс Хятад улстай 620 сая $-ын нийлбэр дүн бүхий дөрвөн гэрээнд гарын үсэг зурлаа

Өнөөдөр, Хойд Солонгос улс, АНУ-д, БНАСАУ-ын цөмийн хөтөлбөр болон бүс нусгийн аюулгүйн байдлын асуудлаар дээд хэмжээний уулзалт хийхийг санал болголоо. АНУ, Солонгосын хойг дахь тайван бус байдлыг намжааж, тус бүсэд энх тайван, тогтвортой байдлыг хүсч байгаа бол харилцан ярилцах, ойртох зарчмаас зайлсхийхгүй байх ёстой гэж ням гаригт Хойд Солонгосын Цахилгаан мэдээний төв агентлаг мэдээлэв

Ням гаригийн шөнө хэдэн мянган хүн Стамбулын гудамжинд гарлаа. Эсэргүүцэгчид гудамжны хориглолтууд босгож, түүдэг асаасан байна. Цагдаагийнхан Таксим талбай, Гези цэцэрлэгт усан буу, нулимас асгаруулдаг хий хэрэглэн жагсагчдыг хөөсний дараа үймээн самуун дахин дэгдэв гэж ням гаригт “Рейтер” агентлаг мэдээлээ

Дэлхийн бүх улс төрийн гадаад мэдээнүүдийг Сирийн хямрал бүдгэрүүллээ. 6 сарын 14-ний баасан гаригийн шөнө Сирийн ерөнхийлөгч Башир Асадыг “улаан шугам” давсан гэж АНУ зарласан юм. Сирид цэргийнхэн сөрөг хүчний эсрэг химийн хорт бодис хэрэглэсэн гэв. Энэ шалтгааны улмаас АНУ зэвсэгт этгээдүүдэд зэвсэг нийлүүлж эхэлсэн байна

Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин ням гаригт Лондонд богино хугацааны айлчлал хийж Их Британи улсын ерөнхий сайд Дэвид Кэмеронтой уулзана. Тэд Сири дахь байдлыг авч үзэх төлөвтэй байна. G8-ийн орнуудын дээд хэмжээний уулзалтын өмнө Кэмерон Сирийн асуудлаар дэлхийн тэргүүлэх гүрнүүдийн дунд консенсуст хүрэхийг эрмэлзэж байна

Одоогоор, Вашингтон, ТЕГ-ын ажилтан асан Эдвард Сноуденыг хүлээлгэн өгөх албан ёсны хүсэлт гаргаагүй байна. АНУ-д шуугиан тарьсан электрон мөрдлөгийн хөтөлбөрийг ил болгосон хэргийнхээ дараа Сноуден Гонконгод нуугдаж байна

Бямба гаригийн орой зөөлөн чиг баримталдаг Хасан Роухани /Hasan Rowhani/ Ираны шинэ ерөнхийлөгч боллоо. Тегеранд хуучинсаг үзэлтнүүд 8 жил төрийн эрхэнд байсны эцэст Роуханийг мянга мянган хүн угтан авав. Тэд гудамжинд гарч энэ үйл явдлыг тэмдэглэсэн юм

Зургаадугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2013