×
Дэлхий дахинд, 14 Зургаадугаар сарын 2013

Вашингтоныг сирид цэргийн тусламж үзүүлэх тухай мэдэгдэл хийсний дараа ОХУ АНУ-аас Сирийн асуудлаар цаашдын төлөвлөгөөг тодруулахыг хүслээ.

Валентина Терешковагийн нислэгээс хойшхи 50 жилд 56 эмэгтэй сансарт очоод ирлээ. Харин өнөөгийн байдлаар эрэгтэй сансрын нисгэгчдийн тоо бүр 476-нд хурээд байна. Ийм зөрөө ялгаа «сансрын дээрэнгүй үзэл» гэгчийн талаар ярих үндэс шинжээчдэд олгож байна.

Сансар

Сөүлийн прокурорын газар ӨС-ын тагнуудын албаны тэргүүн асан Вон Сей Хуныг 2012 оны ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажилд хөндлөнгөөс оролцсон гэж буруутгав. Энэ тухай өнөөдөр Ренхап агентлаг мэдээллээ.

Сири дахь засгийн газрын цэргүүд химийн зэвсэг хэрэглэсэн байж болзошгүй гэсэн АНУ-ын мэдэгдлүүд үнэмшилгүй байна, НҮБ-ын ивээл доор мөрдлөгө хийх нь зүйтэй гэж Олон улсын Холбооны зөвлөллүүдийн тэргүүн Михаил Маргелов хэллээ.

НҮБ-ын шинжээчид БНХАУ-ын хүнсний аюулгүй байдлыг хангахад тавьж байгаа хүчин чармайлтуудыг дэмжихийн зэрэгцээ хөрсний бохирдолттой холбоотой хүчтэй эрсдэлүүдэд түгшиж байна.

АНУ сирийн сөрөг хүчинд зэвсэг нийлүүлж эхлэнэ. Ерөнхийлөгчийн аюулгүй байдлын дэд туслах Бен Родсын зарлан мэдээлсэнчилэн АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Башар Асадын дэглэмээс сөрөг хүчний эсрэг химийн зэвсэг хэрэглэсэн гэж үзэж, ийм шийдвэр гаргажээ.

Америкийн тусгай албаныхан тус улсын нутаг дэвсгэрт утас болон интернетийн бүх сувгуудыг сонсдогтой холбоотой гарсан дуулианыг тайлбарлахыг Пакистан АНУ-аас шаардсан байна.

Өнөөдөр америкийн цэргийнхэн сирийн агаарын орон зайг «хязгаарлагдмал» хориотой бүс болгох санал тавьсан тухай «Уолл-стрит жорнэл» сонинд албан төлөөлөгчийн мэдээллээс иш татан бичжээ.

Өнөөдөр Ираны иргэд ерөнхийлөгчөө сонгож байна. Сонгуулиар одоогийн ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад болохгүйн нь тодорхой болсон.

АНУ-ын хөтөлбөрүүдийн нууцыг тайлан мэдээлсэн ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноуден америкийн кибер тагнуулаас Хятад, Хонконгод явуулсан аиллагааны тухай мэдээ баримтуудыг зарлан мэлээлсэн тухай өнөөдөр South China Morning Post cонинд бичжээ.

АНУ Сирид химийн зэвсэг хэрэглэснийг нотлох баримтуудаа Орос улсад олгосон гэж АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын дэд зөвлөх Бен Родс сэтгүүлчдэд мэдэгдлээ.

Сирийн сөрөг хүчин зенит-пуужингийн цогцолборыг оролцуулан орчин цагийн зэвсэг олгохыг АНУ ба түүний өрнөдийн холбоотнуудаас шаардаж байна.

Иранд шинэ ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн хэсгүүд нээгдэв. Иран улсын төрийн тэргүүний 11 дэх сонгууль орон нутгийн цагаар 18 цаг хүртэл үргэлжлэнэ.

Башар Асадын цэрэг босогчдын эсрэг химийн зэвсэг удаа дараа хэрэглэсэн мэтээр АНУ харуулан зааж, сирийн сөрөг хүчинд цэргийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэв.Цагаан ордны тэргүүний үндэсний аюулгүй байдлын дэд зөвлөх Бен Родс утсаар сэтгүүлчидтэй ярилцаж энэ тухай мэдэгдэв.

Зургаадугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2013