×
Дэлхий дахинд, 13 Зургаадугаар сарын 2013

Японы цагдаагийн агентлаг тус улсад эхлээд байгаа хакеруудын уралдаанд өөрийн ажилтнуудыг оролцохыг зөвлөжээ. Японы цагдаагийн албаны тэргүүн тэмдэглэхдээ, энэ салбарт хуулийн байгууллагууд нь энгийн иргэдтэй хамтран ажиллах нь кибер аюулгүй байдлыг хангах нэг баталгаа юм.

2012 онд АНУ-д цагаан арьстнудын нас баралт сүүлийн 10 гаруй жилд анх удаа хүүхэд төрөлтөөс давсан байна гэж өнөөдөр америкийн Washington Post сонинд бичжээ.

Монголын эрх баригчид 2020 он гэхэд Улаанбаатарт метро барих төлөвлөгөөтэй байна.

Дэлхийн 32 улсын 300 ажиглагч ерөнхийлөгчийн сонгуулийн явцыг ажиглахаар Монгол улсад хүрэлцэн ирээд байна.Гадаадын ба монголын нийт 8 мянган ажиглагч ерөнхийлөгчийн сонгуулийн явцыг ажиглана гэж шинжээчид таамаглав.

Төлөвшин тогтож байгаа болон шилжилтийн эдийн засагтай улсууд юуны түрүүнд Бразил, Орос, Энэтхэг, Хятад, ӨАБНУ зэрэг БРИКС бүлгийн гишүүн орнууд дэлхийн эдийн засгийн зүтгүүр хэвээр байна гэж Дэлхийн банкны шинэ илтгэлд өгүүлжээ.

Хятад-африкийн үйлдвэр худалдааны зөвлөл Хятад-африкийн хөгжлийн сантай хамтран нийт 2 тэрбум доллар бүхий хөрөнгө оруулалтын шинэ хоёр санг байгуулна. Эдгээр сангийн үйл ажиллагаа Африкт худалдаа, уул уурхайн аж үйлдвэрийн салбарт үндэсний хөрөнгө оруулалтын төслүүдийг дэмжихэд чиглэнэ.

Оросын цахим технологи нь дэлхий дахинд өргөн ашиглагдаж байна.Дэлхийн улс орнуудад оросын дор хаяж 5 фирмийн боловсруулалтуудыг идэвхтэй ашиглаж байна.

ТТГ-ын дэд захирал Майкл Морелл огцорсон тухай Ассошейтэд пресс агенгтлаг уламжилжээ. Огцрох болсон шалтгаан тодорхойгүй байна.

Иранд 6-р сарын 14-ний баасан гаригт явагдах ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх өдөр “чимээгүй өдөр” зарлав. Өнөөдөр сонгогчдод өөрсдийн сонголтыг эцэслэн хийхэд нь зориулан тус улсад аливаа сурталчилгаа явуулахыг хоригложээ.

Туркийн шудрага ёс, хөгжлийн эрх баригч намаас хийсэн мэдэгдэлд, Стамбул Гези цэцэрлэгт хүрээлэнгийн асуудлаар санал хураалт явуулж болох тухай асуудлыг хэлэлцэхэд бэлэн байна гэжээ.Энэ асуудал нь тус улсын засгийн газрын эсрэг жагсаалуудын эхлэл болсон.

АНУ-ын тусгай алба хэдэн жилийн турш Гонконг,Хятадын компьютерын сүлжээг эвдлэн хууль бус ажиллагаа хийж байжээ. Энэ тухай АНУ- ын тусгай албаны нууц мэдээллүүдийг мэдээллийн сүлжээнүүдэд илчлэн, Америкаас Гонконг руу оргосон Эдвард Сноуден гонконгийн “Саут Чайна морнинг пост” сонинд өгсөн ярилцлагадаа мэдэгджээ.

Чикагод өнөөдөр хүчтэй хар салхи гарсны улмаас 25 мянга орчим хүн гэрэл цахилгаангүй үлдэж, олон улсын О’Хара онгоцны буудалд 400 нислэгийг цуцалжээ.

Зургаадугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2013