×
Дэлхий дахинд, 10 Зургаадугаар сарын 2013

Хойд Ирландид ОХУ, АНУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Барак Обама нар терроризмтэй тэмцэх салбарт тусгай албад хамтран ажиллах асуудлыг G8 дээд хэмжээний уулзалтын хүрээнд авч үзэж хэлэлцэнэ

Түрк улсын нийслэл Анкарад өнгөрсөн ням гаригт полицынхан эсэргүүцлийн жагсаалд оролцогчдын эсрэг дахин усан буу хэрэглэв

НҮБ-ын гаргасан тооцоогоор, дэлхийн нийт хүнсний гуравны нэг нь хог болж хаягдаж байна. Ингэхдээ тэдгээрийг үйлдвэрлэхэд байгаалийн асар их нөөц зарцуулагддаг бөгөөд заримуудыг нь нөхөхөд хэцүү байдаг байна. Байгалийг хамгаалахын тулд хүн “бод-ид-хадгал” зарчмыг дагах ёстой гэж НҮБ уриалж байна

Сүүлийн үед Израиль улс Ираны зүгээс ирэх “хэт их өссөн” кибер дайралтанд өртөж байна. Тэдгээрийн ихэнхийг саатуулж чадсан гэж ерөнхий сайд Биньямин Нетаньяху хэллээ

Америкийн тусгай албаны нууц материалуудыг сэтгүүлчдэд дамжуулснаа хүлээн зөвшөөрөөд байгаа америкийн компаний ажилтан Эдвард Сноуден үг хэлэх эрх чөлөөтэй аль нэг орноос улс төрийн орогнол хүсэх төлөвтэй байна.

Өмнөд солонгос болон БНАСАУ Сеулд хоер талын харилцааг хэвийн болгоход чиглэгдсэн засгийн газрын түвшингийн уулзалтыг энэ долоо хоногт явуулахаар тохиролцов

Өнгөрсөн хэд хоногт орсон хүчтэй аадар борооны улмаас Хятад улсын янз бүрийн дүүргүүдэд 3,5 сая гаруй хүн хохирол амсаад байна

Зургаадугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2013