×
Дэлхий дахинд, 7 Зургаадугаар сарын 2013

2013 онд Хятадын засгийн газар дуудлага худалдаагаар оруулах занарын хийн олборлолтыг арав хүртэлх хувиар бууруулна.

Олон улсын Олимпийн хорооны /ОУОХ/ ерөнхийлөгчийн албан тушаалын төлөө сонгуульд өрсөлдөхөөр зургаан хүн нэрээ дэвшүүлээд байна. Энэ тухай тус байгууллагын хэвлэлийн албанаас уламжлав.

6-р сарын 16-нд Орос улсын иргэн, дэлхийн анхны сансрын нисгэгч эмэгтэй Валентина Терешкова сансарт ниссэний 50 жилийн ой болно.

Сансар

 

Япон улсын засгийн газар баасан гаригийн хуралдаанаараа Үндэсний аюулгүй байдлын Зөвлөл байгуулах шийдвэр гаргасан байна.Тус хороо нь Япон улс дахь аюулгүй байдлын бүх асуудлуудыг цогцоор нь хариуцах болно.

Орос улс хууль ёсны ул үндэстэй аюулгүй байдлын тухай Гэрээг боловсруулах санал АНДБН-ийн түншүүддээ дэвшүүлэв.

Туркийн Ерөнхий сайд Режеп Тайип Эрдоган Хойд Африкийн орнуудаар аялаад эх орондоо яаран буцаж ирэв. Засгийн газрын эсрэг тэмцэл хөдөлгөөнөө зогсоохыг тэрээр Туркэд эргэж ирснийхээ дараагаар жагсагчдад уриаллаа.

Японы улсын албан байгууллагуудын эсрэг кибер дайралтын бараг 60 хувь нь хятадын ул мөртэй.

БНАСАУ Өмнөд Солонгостой Кэсон аж үйлдвэрийн бүсийн асуудлаар 6-р сарын 9-нд хэлэлцээ хийхийг санаачлав. Ийм уулзалт дараа нь сайд нарын хэмжээнд хийх хэлэлцээний бэлтгэл болж мэднэ гэж Умард Солонгосын мэдэгдэлд тэмдэглэжээ.

БНХАУ-ын дарга Си Зиньпин, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама нар өнөөдер америкийн Калифорни муж улсад уулзана.Эдгээр хоёр орны албан төлөөлөгчдийн мэдэгдлүүдээс харахад тэд дээд хэмжээний уулзалтаа их ач холбогдолтойд үзэж, хоёр талын ба олон улсын өргөн цар хүрээтэй асуудлуудыг хэлэлцэх бодолтой байна.

Зургаадугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2013