×
Дэлхий дахинд, 6 Зургаадугаар сарын 2013

Олон улсын “Их Алтай “аялал жуулчлал-спортын анхдугаар наадам Монгол улсад эхлэх гэж байна.

Энэ нь 6-р сарын 7,8 өдрүүдэд Калифорни муж улсад БНХАУ-ын дарга, АНУ-ын Ерөнхийлөгчийн хийх уулзалтын сонирхол татам асуудлын нэг билээ. Энэ уулзалт дээр Барак Обама кибер аюулгүй байдлын асуудлыг хөндөх юм гэж Цагаан ордны нэрээ дурдаагүй төлөөлөгч мэдэгдлээ.

6-р сарын 6-нд дэлхийн дахинд орос хэлний өдрийг ёслон тэмдэглэж байна. Энэхүү баярыг НҮБ-ын ивээл дор тэмдэглэнэ. Орос хэл нь дэлхий дахинд хамгийн их тархсан 10 хэлний нэг бөгөөд НҮБ-ын ажлын зургаан хэлний нэг юм. Орос хэлийг сансарт нисэх гэж байгаа бүх хүн мэдэх ёстойгоор энэ хэлийг сансрын хэл ч гэж хэлж болох юм.

Мөргөлдөөнд татагдан оролцож байгаа этгээдүүдийг энх тайван яриа хэлэлцээ хийхэд зоригжуулах сирийн асуудлаархи олон улсын бага хурлын бэлтгэл сунжрав. ОХУ, АНУ, НҮБ-ын төлөөлөгчдийн энэ сарын 5-нд Женевэд хийсэн уулзалтыг ийнхүү дүгнэж болно. Талууд байр сууриа бүрэн ойртуулахын тулд энэ сард бас нэг уулзалт хийхээр тохиролцсон гэж Оросын ГХ-ийн дэд сайд Геннадий Гатилов мэдэгдэв.

Зургаадугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2013