×
Дэлхий дахинд, 4 Зургаадугаар сарын 2013

Турк улсад олон нийтийн эсэргүүцлийн тэмцэл хөдөлгөөн намжихгүй байна. Эрх баригчид Стамбулын Таксим хороололд Гези цэцэрлэгт хүрээлэнг устгахаар шийдвэрлэсэн нь ёс төдий шалтгаан болжээ. Гэвч удалгүй жагсагчид засгийн газрыг огцоруулах шаардлагыг оролцуулан улс төрийн уриа лоозон дэвшүүлэв. Турк улсад нийгэм-улс төрийн түгшүүртэй байдал гаарч, бие биендээ тулгах зэмлэл харилцан айлган сүрдүүлэх хэрэг болж хувирч байна.

Орчин үеийн солонгосын улс төрийн амьдралд Америкаас авсан бусад улс төрийн уламжлалуудын нэгэн адил уламжлал бас бий. Ээлжит ерөнхийлөгч ажиллаад 100 өдөр болсны дараа Солонгост үнэлэлт дүгнэлт өгдөг ёстой. Тиймээс ийм шалтгаар олон нийтийн санал асуулгуудыг явуулдаг бөгөөд үүгээрээ төрийн тэргүүний чансааг тодорхойлдог. Пак Кын Хе ч мөн үүний гадна үлдсэнгүй.

АНУ,Япон хоёр БНХАУ-ын дарга Си Зиньпинд нэг ёсны бэлэг бэлдэв. Хятадын удирдагч Калифорниас явснаас хойш нэг өдөр өнгөрсний дараа эдгээр хоёр улс цэргийн сургууль явуулж эхлэнэ. Хятадын талаас мөн сургуулийг хойшлуулах хүсэлт тавьсан аж. Вашингтон,Токио хоёр Бээжингийн саналыг тоомсорлохгүй байна. Бээжингээс хариуд арга хэмжээ авах нь дамжиггүй.

Зургаадугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Зургаадугаар сар 2013