×
Дэлхий дахинд, 29 Тавдугаар сарын 2013
Европын холбоо сирийн сөрөг хүчнийхэнд зэвсэг нийлүүлэх хоригийг цуцалсан нь дэлхий дахинд янз бүрийн шуугиан тарьж байна. Лондон, Парисын хоригоос татгалзах шийдвэрийг тулгах шаардаж буй нь чухамдаа ЕХ-г хуваагдмал байдалд орууллаа. Сирид зэвсэг нийлүүлэхээс татгалзагчдын нэг бол Австр улс юм.

Сибирийн эрдэмтэд экологийн түлш боловсруулах үр бүтээлтэй арга барилыг зохиосон байна. Технологи ерийн нүүрсний үндсэн дээр утаангүй түлш хийх боломж олгов. Нүүрс шатахын өмнө түүнээс хорт бодисыг ялган гаргах юм. Энэ нь хувийн орон сууц, аж ахуй, тухайлбал оросын БНТува Улсын хөдөө болон Улаанбаатарыг тойрсон гэр хорооллын айлуудад чухал. Энд өвөл хорт утаан агаар бохирдуулдаг.

Умард солонгосын армийн улс төрийн ерөнхий газрын дарга, дэд маршал Чхве Рён Хэгийн Бээжинд хийсэн айлчлал гэв гэнэт өндөрлөв. Умард Солонгос нь 2007 оноос гүн нойрсолтонд байгаа Солонгосын хойгийн тулгамдсан асуудлаарх зургаан талт яриа хэлэлцээрийг сэргээхийг үндсэндээ зөвшөөрч байна. Гэхдээ энэ нь Пхеньяныг өөрийн цэргийн цөмийн хөтөлбөрөөс татгалзаж байна гэж байгаа юм биш.
Занарын хий тухайлбал түүний олборлолтын экологийн асуудлыг тойрон үүссэн маргаан үргэлжлэсээр байна. Европт ийм төрлийн түүхий эдийн олборлолт эргэлзээ төрүүлэв. Гэвч АНУ-д занарын хий ба занарын нефть аж үйлдвэрийн хэмжээгээр олборлож байна. Шинэ «занарын нүүрс ус төрөгчийн» хэтийн олборлолтын хэмжээг одоогоор лавтай тооцоолоогүй байна.Тэр ч байтугай АНУ  хичнээн их түүхий эд олборлоод байгаагаа хэлж чадахгүй байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Тавдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Тавдугаар сар 2013
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
20
26