×
Дэлхий дахинд, Тавдугаар сар 2013
Орос улсаас Сири улсад С-300 зенитийн цогцолборыг Сири улсад нийлүүлсэн тухай мэдээлэл үнэн байдалд огт нийцэхгүй байна.Энэ нь Сирийн Ерөнхийлөгч Башар Асадын ливаны «Аль-Манар» телевизийн сувагт өгсөн ярилцлагыг буруу орчуулсан явдал эсвэл нийлүүлэлтийг батлах гэсэн дэглэмийг эсэргүүцэгчдийн санаархалтай холбоотой байх. Ийнхүү оролдлого сөрөг хүчинд зэвсэг нийлүүлэхэд ногдуулсан бүх хязгаарлалтыг аль болох түргэн арилгах зорилготой юм.
Орос улс өрсөлдөх чадвартай эдийн засагтай улс орнуудын чансааны жагсаалтанд шууд зургаан байраар дээшлэв. Швейцарын IMD бизнес-сургуулиас явуулсан судалгааны дүн ийм гарчээ. Энэхүү өсөлт нь эерэг хандлагууд ажиглагдаж байгаа  төдийгүй цаашид үүнийг дэмжих шаардлага байгааг өгүүлж байна гэж шинжээчид тэмдэглэж байна. IMD – чансаа дөрвөн бүлгийн үзүүлэлтийг багтаадаг.
Үүний өмнө Үндэсний батлан хамгаалах зөвлөлийн баталсан эрх баригч Либерал-ардчилсан намаас өргөн барьсан зэвсэгт хүчний томоохон төсөл нь шинжээчдэд Японыг хөрш орнуудтайгаа дайн хийхэд бэлтгэж байна уу гэх болгоомжлол төрүүлээд байгаа аж. Тэгвэл үүнд Япон улс дахь ОХУ-ын Элчин сайд асан, Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийн профессор Александр Панов эргэлзэж байна.
Испани, Японы нийслэл Мадрид, Токио хоёр болон туркийн Стамбул 2020 онд Олимпийн наадмыг зохион явуулахад бэлэн байна. Санкт-Петербургад Олон улсын олимпийн хорооны Гүйцэтгэх хорооны хуралдаан дээр эдгээр хотыг танилцуулав. Эдүгээ дээрх гурван хот 2020 оны Олимпийн наадмыг зохион явуулах эрх эдлэхийн төлөө тэмцээнд тэргүүлэх бараг адилхан боломжтой байна. Гурвуулаа том хотууд юм. Автомашины замын бөглөрөл хотуудад гардаг.
Сирийн асуудлаар ”Женев-2” олон улсын бага хурлыг зохион байгуулахад бэрхшээл гарлаа. Сирийн үндэсний сөрөг хүчний эвсэл ерөнхийлөгч Башар Асадыг албан тушаалаасаа огцрох баталгаа өгөхийг шаардсан. Үндэсний эвслийн төлөөлөгчид Стамбулд 7 хоног хуралдаж байна. Тэд “ерөнхийлөгч Башар Асад улс төрийн үйл ажиллагаанаас гарсан байх ёстой “ гэж зарлав.
Япон улс  хөршүүдтэйгээ дайн хийхээр хүчтэй бэлтгэж байна.Эрх баригч Японы Либерал-ардчилсан намын /ЯЛАН/ Үндэсний батлан хамгаалалтын зөвлөл 5-р сарын 30-нд зэвсэгт хүчний томоохон шинэчлэлийн төслийг батлав. Төсөл нь дайсны цэргийн баазуудад цохилт өгөх бөгөөд тэнгисийн явган цэргийн ангийг байгуулах болоод пуужингийн довтолгооноос хамгаалах үр ашгийг дээшлүүлэх юм.
Урьд 9-р сард хийхээр товлосон америк-хятадын дээд хэмжээний уулзалт товлосноос хэдэн сарын өмнө болоход шинжээчид анхаарлыг хандуулав. Барак Обама, БНХАУ-ын дарга Си Зиньпин нар 6-р сарын 7,8-нд Калифорнид уулзах юм. АНУ,БНХАУ-ын удирдагчдын урьдын уулзалтуудыг бодоход одоо Барак Обама тактикын талаар найр тавих бололтой гэж Оросын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн дэд захирал Сергей Лузянин үзэж байна.
Европын холбоо сирийн сөрөг хүчнийхэнд зэвсэг нийлүүлэх хоригийг цуцалсан нь дэлхий дахинд янз бүрийн шуугиан тарьж байна. Лондон, Парисын хоригоос татгалзах шийдвэрийг тулгах шаардаж буй нь чухамдаа ЕХ-г хуваагдмал байдалд орууллаа. Сирид зэвсэг нийлүүлэхээс татгалзагчдын нэг бол Австр улс юм.

Сибирийн эрдэмтэд экологийн түлш боловсруулах үр бүтээлтэй арга барилыг зохиосон байна. Технологи ерийн нүүрсний үндсэн дээр утаангүй түлш хийх боломж олгов. Нүүрс шатахын өмнө түүнээс хорт бодисыг ялган гаргах юм. Энэ нь хувийн орон сууц, аж ахуй, тухайлбал оросын БНТува Улсын хөдөө болон Улаанбаатарыг тойрсон гэр хорооллын айлуудад чухал. Энд өвөл хорт утаан агаар бохирдуулдаг.

Умард солонгосын армийн улс төрийн ерөнхий газрын дарга, дэд маршал Чхве Рён Хэгийн Бээжинд хийсэн айлчлал гэв гэнэт өндөрлөв. Умард Солонгос нь 2007 оноос гүн нойрсолтонд байгаа Солонгосын хойгийн тулгамдсан асуудлаарх зургаан талт яриа хэлэлцээрийг сэргээхийг үндсэндээ зөвшөөрч байна. Гэхдээ энэ нь Пхеньяныг өөрийн цэргийн цөмийн хөтөлбөрөөс татгалзаж байна гэж байгаа юм биш.
Занарын хий тухайлбал түүний олборлолтын экологийн асуудлыг тойрон үүссэн маргаан үргэлжлэсээр байна. Европт ийм төрлийн түүхий эдийн олборлолт эргэлзээ төрүүлэв. Гэвч АНУ-д занарын хий ба занарын нефть аж үйлдвэрийн хэмжээгээр олборлож байна. Шинэ «занарын нүүрс ус төрөгчийн» хэтийн олборлолтын хэмжээг одоогоор лавтай тооцоолоогүй байна.Тэр ч байтугай АНУ  хичнээн их түүхий эд олборлоод байгаагаа хэлж чадахгүй байна.
Орос улс «Юниверсал кредит» хараат бус рейтингийн агентлагийг байгуулахад оролцох нь олон улсын шинэ төслийг амжилттай болгох хүчин зүйлийн нэг гэж хятадын «Дагун» рейтингийн агентлагийн төлөөлөгч Сун Хунгуан мэдэгдлээ. «Дагун» оросын «Рус-Рейтинг», америкийн «Egan-Jones Ratings»-тай хамтран «Юниверсал кредитийг» байгуулж байна.
Дэлхийн 62 улсын 250 гаруй төлөөлөгч энэ өдрүүдэд Владивостокад Русский аралд болж байгаа Ази Номхон далайн энергийн форумд цугларав.Энергийн аюулгүй байдал болон энергийг оновчтой хэрэглэх хүрээнд АНД-н бүс нутгийн орнууд хамтран ажиллах асуудал хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд багтсан юм. 2020 он гэхэд дэлхийн энергийн хэрэглээний тэн хагас гаруй нь азийн орнуудад ногдоно гэж шинжээчид үзэж байна.
Сирийн сөрөг хүчинд зэвсэг нийлүүлэхийг хориглосон ЕХ-ны шийдвэрийн хугацаа 5-р сарын 31-нд шувтарч дуусах юм. Энэ нь 5-р сарын 27-нд Брюссельд эхлээд маргааш  өглөө нь хийж дууссан ЕХ-ны гишүүн орнуудын ГХ-ийн сайд нарын олон цагийн уулзалтын гол үр дүн боллоо.
Өнөөдөр Энэтхэгитйн Ерөнхий сайд Манмохан Сингх Япон улсад айлчилж эхлэв. Энэ нь тус улсын засгийн газар солигдсноос хойшхи анхны айлчлал юм. Атомын энергийн салбарт хамтран ажиллах, японы хөрөнгө энэтхэгийн эдийн засагт оруулах зэрэг асуудал гол сэдэв болно. Мөн айлчлалын ач холбогдол эдийн засгийн хүрээнээс хальж байна. Түүнийг АНДБН даяар төлөвшиж байгаа стратегийн хүчинтэй холбон үзэх хэрэгтэй.
АНУ-ын ерөнхийлөгч агсны туслах байсан Ричард Никсоны ”Кеннедийг алсан хүн. Баримтууд Л.Джонсоны эсрэг“ ном бол АНУ-ын ерөнхийлөгчийг аллагтай холбоотой шинэ хувилбар юм. Номонд америкийн ерөнхийлөгчийг чухам хэн алсан бэ?, түүнйи цаана хэн байна? асуултуудыг дахин сөхсөн байгаа.
Бээжин өөрийн нөлөөг Пхеньянд ашигласан бөгөөд тэднийг яриа хэлэлцээрийн хаалганд тулж ирэхийг шаардсан. Энэ тухай Пхеньянд Умардын ерөнхийлөгч Ким Чен Уны тусгай төлөөлөгч, чухамдаа тус улсын хоёр дахь хүн Чхве Рён Хэ мэдэгдсэн. Энэ бол түүнйи Хятад улсад хийсэн айчлалын гол зорилго юм. Пхеньян нь хэнтэй, ямар түвшинд яриа хэлэцээр сэргээхэд бэлэн байгаа тухай тэр тайлбар хийсэнгүй.

Оросын зохиолч Виктор Слипенчук нь тус улсад нэрд гарсан нилээд хэдэн романуудыг бичсэн бөгөөд ОХУ дахь Монгол улсын Элчин сайд Д.Идэвхтэн түүний хагас зуун жилийн өмнө бичсэн “Чингис хаан” найраглалд Чингис хааны одон гардуулсан. Виктор Слипенчук нь Приморьд төрж өссөн бөгөөд Чингис хааны аян дайны уур амьсгалаар дүүрэн нутаг Алтайн хязгаарт олон жил аж төрсөн.

Токио Сөүлд өмнөдийн нийтлэлтэй холбогдуулан эсэргүүцэл илэрхийлжээ. Нийтлэлийн зохиогч нь Токиог зогсоо зайгүй бөмбөгдсөн болон Хиросима, Нагасакийн цөмийн бөмбөгдөлт нь японы милитаризмын Азийн орнуудад үйлдсэн гэмт хэргийн төлөө, ялангуяа, Маньчжурын 731-р отрядын аймшигт, хүншгүй туршилтууд явуулсны төлөөний “бурхны шийтгэл” гэж нэрлэсэн.
Осака хотын дарга Тору Хасимото нь Японы хааны армид ашиглаж байсан “бүсгүйчүүдийн “тухай яриа нь Япон улсад түүхийг зөв ойлгох тухай мэтгэлцээнд хүргэв. Эл яриа нь Токиод гадаад бодлогын эвгүй үр дагавар авчирч байна.
Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Тавдугаар сар 2013
Үйл явдлын хуанли
Тавдугаар сар 2013
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
20
26